Угаартсан иргэдийг аварчээ

Нэгдүгээр 40 мянгатын тавдугаар байрны гуравдугаар орцны дөрөвдүгээр давхарт гал гарч, гэртээ байсан өвөө, хүү хоёр угаартсан байжээ. Гал сөнөөгчид тэднийг аварч, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэж өгсөн байна.
Түймрийн тухай дуудлага өнгөрөгч хоногийн 06:29 цагт онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн долоон алба хаагч ажиллажээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ