Парисын халдлагад монгол иргэд өртөөгүй

Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 14-ний шөнө Парист цуврал аллага боллоо. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алдаад байна.
Энэ халдлагад монгол иргэд өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яам мэдээлэл өглөө. Франц улсад 4500 гаруй монгол иргэн оршин суудаг аж. Тэдний 2000 орчим нь Парист амьдардаг юм байна.
Халдлага болсон Парисийн 11 дүгээр дүүрэгт цөөнгүй монголчууд оршин суудаг аж. Одоогоор халдлагад монгол иргэд өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Гадаад хэргийн яам тус улс дахь Элчин сайдын яамтай байнга холбогдож, мэдээлэл авч буй гэж мэдэгдлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ