Ерөнхийлөгчийн айлчлал цуцлагдаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гарагт Бүгд Найрамдах Франц улсад айлчлал хийхээр товлосон.
Гэтэл өнгөрөгч орой тус улсын нийслэл Парис хотод цуврал террорист халдлага болсны улмаас БНФУ-д онц байдал зарлаж, хилээ хаах шийдвэр гаргасан.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын талаар манай улсын Гадаад хэргийн яамнаас Францын талтай ярилаж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн. Харин зарим мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц улсад хийх айлчлал цуцлагдсан гэж байгаа нь ташаа мэдээлэл аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ