Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Парисын халдлагатай холбоотойгоор хэвлэлд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Тэд эргэн иржээ. Хэт даврагчид эсвэл алан хядах бүлэглэлүүд дахин Францыг заналхийлж эхэллээ. Бид тэднийг санхүүжүүлдэг, зөвлөгөө, зааварчилгаа өгдөг улс, бүлэг этгээдийг ялахгүй бол хэзээ ч заналхийллээс зугтааж чадахгүй. Тэд биднийг ангуучилж, дагасаар байх болно” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч мөн Парис хотноо болсон цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн. Тэд буруугаа хүлээсэн. Мөн тусгайгийнхан тус бүлэглэлийн гишүүдийг баривчилсан. Халдлагын дараа тусгайгийнхан иргэдийг барьцаалж, заналхийлсэн долоон этгээдийг устгаж, аюулгүй болгосон гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд Мануэл Валлес “Энэ бүлэглэл халдлагад эртнээс бэлдсэн байна. Тэд маш сайн зохион байгуулалттай байна. Тэд бидний сүр хүчийг унтраахыг зорьж буй ч өнөөдрөөс эхлэн Сири, Ирак улсад өгч буй цохилтоо эрчимжүүлж, хариугаа авах болно” гэж мэдэгджээ.
Алдарт “U2” хамтлагийн тоглолт зохион байгуулагдаж байсан “Bataclan” цэнгэлдэхийг барьцаалагчдын нэг нь Францын иргэн байсныг Ерөнхий сайд баталжээ. Түүнийг устгасан бөгөөд хурууных нь хээний тусламжтайгаар Омар Исмаил гэгч болохыг нь тогтоогдсон байна. Тэрээр 2013 онд шоронгоос суллагдаж, өнгөрсөн онд сураггүй алга болжээ. Тагнуулынхан түүнийг хэт даврагч болсныг тогтоож Парис хотноо байрлах гэрийг нь битүүмжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |