Японд газар хөдлөлт болжээ
2015-11-15

Япон улсын баруун хэсэгт өчигдөр 5.51 цагийн орчимд 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “NHK” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтөөр иргэд хохироогүй гэдгийн тус улсын Онцгой байдлын сайд мэдэгдсэн байна.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр хүчтэй давалгаа үүсч, газар чичирхийлсэн ч цунами үүсээгүй гэдгийн АНУ-ын Геологи судалгааны төвөөс уламжилсан аж. Газар хөдлөлтийн уршгаар 1000 орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ.

 

Барууны хэвлэлүүд газар хөдлөлтөөр 10 гаруй хүн нурангид даруулсан хэмээн мэдээлсэн ч энэхүү мэдээллийг Токиогийн удирдлагууд батлаагүй аж. Газар хөдлөлтөөр байшин нураагүй болохыг орон нутгийн иргэд баталсан бөгөөд хүчтэй чичирхийлэл үүрээр болсон учир иргэд гэртээ байсан гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин