Тавантолгой-Гашуунсухайтын авто замын санхүүжилтийг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/,
Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/,
Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкин дахь монголын талын хувь хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх тухай* /С.БАЯРЦОГТ/,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах тухай * /С.БАЯРЦОГТ/,
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын санхүүжилтийн тухай* /С.БАЯРЦОГТ/
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай* /Б.БОЛОР/
Хуулийн төслүүдийг эгүүлэн татах тухай /Д.ЗОРИГТ/
Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай /Р.ЖИГЖИД/
Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ