Д.Булгантай хамт хоёр хүнийг баривчилж, 461 дүгээр ангид хорьжээ

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, саатуулсан талаар өчигдөр манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг саатуулсан гэх мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа" хэмээсэн.
Гэхдээ одоогоор түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа аж. Үүнээс гадна түүнтэй цуг хоёр иргэнийг саатуулаад байгаа гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ