Цасан хүн хийцгээе
2015-11-16

Америкийн “www.wikihow.com” сайт цасан өвгөн хийх аргыг нийтэлжээ.

 

Алхам №1


 

Цасан хүн хийхийн тулд танд их хэмжээний цас хэрэгтэйг санах хэрэгтэй. Цасан хүн бүтээх эхний алхам бол цасан бөмбөг бүтээх. Аль болох том цасан бөмбөг бүтээ.

 

 

Алхам №2


 

Дараа нь цасан бөмбөгөө цасан дээр өнхрүүлж, том болго. Та одоо цасан хүний эх биеийг бүтээж буй учир бүтээлч хандах хэрэгтэй. Том болох тусмаа таны цасан хүн сүртэй харагдах болно.

 

 

Алхам №3


 

Их бие нь хангалттай гэж үзэж буй бол одоо цасаар цасан хүний толгойг хийцгээе. Мэдээж хэрэг цасан хүний толгой, их биеээсээ харьцангуй жижиг байх ёстой.

 

 

Алхам №4


 

Цасан хүнийг бүтээхийн тулд их бие буюу хөл, цээж, толгой хэсгийг цасаар бүтээх ёстой. Бүгдийг цасаар бүтээхийг анхаарна уу.

 

 

Алхам №5


 

Одоо их бие дээр толгойгоо тун болгоомжтой байршуул.

 

 

Алхам №6


 

Их биеийг толгойтой залгасан хэсэг буюу хүзүүний хэсэгт анхаарлаа хандуул. Цасаар хүзүүний хэсгийг өргөн болгож, бат холбох хэрэгтэй.

 

 

Алхам №7


 

Цасан хүнээ гоёцгооё. Тусгайлан бэлдсэн товчоороо нүүр, ам гарга. Дараа нь луувангаар хамар хий. Луувангийн нарийн хэсгийг урагшаа харуулах ёстой. Хамраа хийхийн тулд цасан хүний хамарны хэсэгт бага зэрэг нүх гаргаад дараа нь луувангаа хийвэл, илүү үр дүнтэй.

 

 

Алхам №8


 

Гар: Бургас эсвэл модоор их биеийн дээд талын хэсэгт модоо байршуул.

 

 

Алхам №9


 

Бидний зөвлөснөөр та цасан хүнээ бүтээсэн гэж үзэж байвал цасан хүнийхээ зургийг авч, интернэт эвсэл өөрийн блогтоо нийтлээрэй. Хэдий энэ цасан хүн амьгүй ч таны бүтээл шүү дээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Би наадахийг чинь мэднэ
2015-11-16