Хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлнэ

img

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 1059 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Долдугаар сарын 7-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу энэ өргөдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Наймдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын нэр дээр сайд С.Баярцогтын зүгээс тайлбар ирүүлсэн. 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зориулалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулах үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнд,  Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл,  Булган голийн эх онгын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Тосон бумбын нуруу, Дулаанхайрхан уул, Дэлгэрхаан уул, Цагаан дэлийн агуй, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авна гээд албан бичгээр ирүүлсэн. Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй.

 

Тиймээс байнгын хороогоороо энэ асуудлыг авч шийднэ. Засгийн газарт найдаад бүтэхгүй байна. 21 лиценз бүхий ашигт малтмалын аж ахуйн нэгж байгууллагуудыг лобби орсон байна гэж хардаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж хэлсэн мөртлөө өнөөдрийг хүртэл оруулахгүй байна. Олон хууль, тогтоомж зөрчсөн” гэв.

 

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл их ирсэн байна. Тухайлбал, жилд 9000 залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн мөнгөө төлдөггүй гэх гомдол их иржээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт санал хүргүүлж байгаа аж.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг хүргүүлж байгаа юм байна. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох юм байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hamgiin ih ger bvlee togtworgvi bolgoj bgaa zvil emegteichvvd arhi uuj honuudaar teneh dandaa shiudah shvvdee. Emegteichvvd arai dendvv nuhruu muulaad l, zodno, tenegtej baigaa hvmvvs chini zarim awgai, hvvhnvvd shvv. Zarim emegteichvvd ajlaa taraad tsaashaa teneed arhidaad yawchihdag ni hudlaa bish shvv Baasanhvv gishvvnee eniig yaj zohitsuulah wee? Vzel bodol niilehgvi bas tenemel arhichin awgaigaas salhaas uur yamar arga baihawdee iim hetsvv ved yamar ner tomyo awah vee iim ved er hvnd hetsvv baigaa bizdee
2019-04-17
zochin:
huuhdee hayad yavsan huuhniig yah ve huuhded ni mungu garguulah uu hayad yavsan etsegt huuhdiin mungu tugtuuh ni asuudalgui hayad yavsan ehed yadagii boloo
2018-08-18
Зочин:
mash zuv ger buliin togtvorgui etgeed gedgiig demjij bn.Ger buliin hatuu huulitai bolmoor yumaa
2015-11-18
Зочин:
зев зев хуухэд хохирох есгуй.
2015-11-17
uuuuugg:
Zow zow ger buliin tuhai huulid ter tusmaa tetgemjiin talaar uurchlult oruulah heregtei
2015-11-17
MONGOL:
ЧУХАМ ЯМАР ШАЛТГААНААС БОЛЖ САЛААД БАЙГААГ НУСГАЙ ПАЦААН БААСАНХVV ЧИ МЭДЭХГVЙ БАЙЖ ХVМVVСТ ЭЛДЭВ ХОЧ eГeХИЙГ САНААРХДАГ ЧИ ХЭН БЭЭ? ТОГТООЛГОСОН ТЭТГЭВЭРИЙГ НЬ Л ЯАЖ ТeЛvvЛЭХ ТУХАЙ БОД. ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ХVНЛЭГ НИЙГЭМ БАЙГУУЛАХ ГЭЖ Л Б-АА БОЛ ХУВЬ ХVНЭЭ БОДОЖ ЭЛДЭВ НЭР ХОЧ ЗVVХГVЙ БСАН НЬ ДЭЭР ШVV ХАР КОММУНИСТ МАЛ АА.
2015-11-17
unshigch:
bolj bolj. zov bn. huuhed hohiroh yosgui.
2015-11-17
Зочин:
Коммунист зан гаргахаа боль. Залуу хунээс ийм уг гарах гэж. Нэр хоч зуулгэдэг нийгэм халагдсан гэж бодож байсан. Одоо сэргээх нь
2015-11-16
Emgenel:
Юуны түрүүнд Төмөрсүх гуад эмгэнэл илэрхийлье. Саяхандаа Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг судлах зорилгоор Ирвэс хамгаалах сан болон аймаг сумын удирдлагууд оролцсон судалгааны ажил эхлээд 2-3 жилийн нүүр үзээд явж байх шатанд энэхүү судалгааг ахалж байсан талийгаачийг бутны цаанаас хар хувцастай хүмүүс хутгалаад явсныг нутгийн хүн олж амьдруулсан, мөн 7 хоног барьцааллаа үнэн дарамттай байна хүүгээ ажлаас нь гаргахаас гээд явж байсан даа хорвоо ч алга урвуулах төдий хуурамч болжээ. Талийгаачийн аав ээж гэр бүл ах дүү нарт гүн эмгэнэл илэрхийлье . Талийгаач та амгалан дэлхийдээ амар тайван нойрсдоо үнэн хэзээд ч ялах болно.
2015-11-16
Зочин:
гэр бүлийн тогтворгүй этгээд” олон байгаа шдээ. Хэнийх нь бурууг хэн ч мэдэхгүй.
2015-11-16
Зочин:
гэр бүлийн тогтворгүй этгээд” олон байгаа шдээ. Хэнийх нь бурууг хэн ч мэдэхгүй.
2015-11-16
Зочин:
“гэр бүлийн тогтворгүй этгээд” олон байгаа шдээ. Хэнийх нь бурууг хэн ч мэдэхгүй.
2015-11-16
1231:
Soc niigemdee orcgooh ni dee.
2015-11-16