Ц.Даваасүрэн Хуульзүйн сайдад асуулга тавив

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангид болсон үйл явцтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ. Тэрбээр асуулгадаа Хууль зүйн сайдад өмнө нь эл асуудлаар 2013 оноос хойш 4 удаа асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт бүхий албан тоот хүргүүлж байсан гэдгийг дурджээ. 2012 оноос хойш нийтдээ Хилийн 0311 дүгээр ангид 19-21 насны 5 залуу нас барж, 5 залуугийн биеийн байдал хүнд, бусдын асаргаанд байгаа асуудалд салбарын сайдыг тодорхой хариу өгөх нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж байгаагаа албан тоотдоо илэрхийлсэн байна. Цаашид Хөвсгөл аймгаас тус ангид цэрэг татлага явуулахгүй гэж байгаа ч өөр аймгийн хэн нэгэн эцэг эхийн хүүхдэд ийм байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй хэмээн үзэж байгаагаа Ц.Даваасүрэн гишүүн илэрхийлж тодорхой хариу нэхэж байгаа юм байна.
Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхээс ХХЕГ-т болон салбарын сайдад удаа дараа өргөдөл явуулж байсан боловч тодорхой хариу аваагүй гэнэ. Иймээс асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох болно гэдгээ тэрбээр мэдээллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ