Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд

09.00 цагт  "Олон улсын терроризм ба Аюулгүй байдал" сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдах ажээ. Харилцах утас: БХИС-ийн ажилтан 95938278

 

Барилгын политехник коллежийн байранд

09:00-14:00 цагт “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэгт урьж байна.

 

МУИС-ийн хичээлийн II байр /“Нийгмийн ухааны номын уншлагын танхим” 213 тоот/

11:40 цагт “Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” номын нээлт, Оюутны арчилсан хөдөлгөөнд оролцогчдын уулзалт-ярилцлага болно.

 

“Эделвайс” зочид буудалд

10.00 цагт “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт болно.

 

НЗДТГ-т

14.00 цагт Эрүүл мэндийн байнгын хорооны хуралдаантай. Хурлаар архи тамхи, эм эмнэлэгийн тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэх юм байна. Тус бүрт нь сэдэв болгох боломжтой, НМХГ-аас бусад холбогдох албаны хүмүүс оролцно. холбогдох утас: 88059661

 

МН мэдээллийн төвд

11.00 цагт БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-ын талаар мэдээлэл хийнэ. Уг хурал нь “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, “Хөх мөрний эдийн засгийн бүс” бодлогыг хэрэгжүүлэх зорилготой аж. Манай улс “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүлж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 

12.00 Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ