Олланд: Бид хариугаа авна
2015-11-17

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр парламентад үг хэлэхдээ Парис хотноо цуврал халдлага үйлдсэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд өгч буй цохилтоо нэмэгдүүлсэн болохоо мэдэгджээ. Тэрбээр “Баасан гаригт болсон халдлагыг бид хэзээ ч мартахгүй. Террористуудаас болж Франц улс уй гашууд автаж, олон зуун иргэнээ алдлаа. Бид хариугаа авах болно. Өнөөдрөөс эхлэн Франц улс Сири, Иракт өгч буй цохилтоо эрчимжүүлж, иргэдийнхээ өшөөг авах болно. Тэд буруу алхам хийснээ тун удахгүй мэдэх болно” гэж хэлсэн байна.

 

Олланд хэт даврагчдыг устгах ажилд Орос улстай нэгдэх бодолтой байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд илэрхийлсэн байна. Мөн Парис хотноо тогтоосон онц байдлаа гурван сараар сунгах болсноо тэрбээр мэдэгдлийнхээ үеэр дурьдсан аж. Парис хотыг 15 мянган цэрэг хамгаалж байгаа юм. Цэргүүдийн тоог нэмэхээр төлөвлөж буйгаа парламентын гишүүдэд мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчийг ийнхүү үг хэлсний дараа Парис хотын Эйфелийн цамхагийн гэрэл Францын төрийн далбааны өнгийг гаргаж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна. Халдлагаар 129 хүн амиа алдаж, 357 хүн шархтсан юм. Бууны шарх авсан 60 хүний биеийн байдал муу байгааг албаныхан мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
saran:
amerik arabiin bayachuudtai niilj sanhuujuuleed bgaa .bolih heregteu
2015-11-20
Зочин:
AMERIKIIG IH DAGAJ DALDAGANAAD OROSIIG ESERGUUTSEED GUIGEED BAISAN ODOO OROSTOIGOO HAMTARNA GECHIHSEN NOVSHIRCH BAIH YUMAA AMERIK NI BURUU BAISNIIG ODOO L OILGOJ BAIH SHIG BAINA
2015-11-17
Үнэн үг:
Америкууд чадахгүй гэдгийг Олланд баталлаа. Тиймээс л Оростой хамтрах санал гаргаж. Хөгийн америкууд харин ч террористуудыг санхүүжүүлж бгаа.
2015-11-17