Халуун тогоогоо хүүхдээс холдуул

img

Эцэг, эх, хэн нэгний анхаарал болгоомж, хариуцлагагүй байдлын уршигаар халуун цай, хоолонд түлэгдсэн бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдлаа.

 

Өнгөрөгч хоногийн 05:30 цагт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хэнтий аймаг Хэрлэн суманд оршин суух гурван настай, охин түлэгдэлт оноштойгоор эмчлүүлж байгаад нас барсан байжээ. Талийгаач охин 11 дүгээр сарын 1-ний өдөр гэртээ тогоотой хоолонд унаж биеийн 50-60 хувь түлэгдэлт оноштой эмчлүүлж байж. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

 

Уржигдар бас ийм хэрэг гарсан. Гэртээ тоглож байхдаа данхтай халуун цай татаж толгой, нуруу, хоёр гар нь түлэгдсэн нэг нас, хоёр сартай хүү А ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Бяцхан биеийнх нь 37 хувь түлэгдэлттэй тэр хүү аймшигт хөндүүр өвчнийг дааж чадалгүй бурхан зүг оджээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

Хэн ч гэм хийлгүй, ямар аюул ирэхийг мэдэртлээ бие, ухаан нь бүрэн төлжөөгүй нялх үрс эцэг, эх, асран хамгаалагч эсвэл гэрээ тойрон шулганан тоглож байсан түүнийг харгалзаж байсан хүний анхаарал, болгоомж, хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс тогоотой халуун хоол, данхтай цай гээд хүүхдэд аюул учруулах бүхнийг түүнээс холдуул.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bid bagda uyulj ocohdo mudagvi tvlegdegvi ervl occon
2015-11-17
Зочин:
huuhed tsai hool ruu olsood tataad yavahad yu harj bn aa
2015-11-17
urnaa:
haluun togoog hyatadaas oruulj irehiig ni horiochee
2015-11-17
zochin:
hool tsai geheer uhaanaa alddag etseg ehchuudee hongor urs chin hairan bishuu
2015-11-17