Газар эзэмших дуудлага худалдааны үнийг шинэчилнэ

img

 

БХБ-ын яам   Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг шинэчлэхээр болжээ.  Газрыг үнэгүй аваад эргээд өндөр үнээр худалдах мөн төсөл нэрийн дор танил талаа харж газар эзэмшүүлэх явдал их гарч байгаа аж.  Нөгөө талаар нийт нутаг дэвсгэрт ижил үнэлгээ тогтоосон нь улсын зэрэглэлтэй хотуудын ойр оршдог аймгуудын хувьд маш бага үнэтэй мөн байршил сайтай үр ашиг өндөр газрын үнийг хэт багаар тогтоодог зөрчил гардаг байна. Тухайлбал, нийслэлийн газрын үнэлгээний хоёрдугаар  бүсэд үйлчилгээний зориулалтаар 500 мкв газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход  1м/кв газрын суурь үнэлгээ 44,000 төгрөг нийт     4.500м/кв газрыг 88.000.000 төгрөгөөр,  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын  нэгдүгээр бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 мкв газрын дуудлага худалдааны анхны үнэ 1мкв газрын суурь үнэлгээ 800 төгрөгөөр үнэлсэн тохиолдол гарчээ.

 

Дээрх газрын суурь үнэлгээ нь 1997 онд ЗГ-ын 152 дугаар тогтоолоор батлагдсан юм байна.  Мөн хуучин мөрдөж байгаа аргачлал нь 2010 онд батлагдсан учраас одоо газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоох шаардлагатай болсон гэж үзэж байгаа юм байна.  

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Газар худалдахаа бүрмөсөн болиоч ээ. Юун үнэ хөлс вэ....
2015-11-17