“Bd`s Mongolian Barbeque” ресторан, “Salm pub & bar” нээгдлээ

img

 

Бидний мэдэх “Хаан гэр” ресторан цогцолбор болон үүд хаалгаа нээж, хэрэглэгчдэд шинэ орчин, шинэ амтыг мэдрүүлэхэд бэлэн болжээ. “Хаан гэр” ресторан шатсаны дараа есөн сарын хугацаанд бүтээн байгуулагдсан энэ цогцолбор та бүхэнд цогц үйлчилгээг санал болгож байна.

 

Тодруулбал энэхүү цогцолборын нэг давхарт бидний хэзээний танил, хамгийн амттай грилл хоолны “Bd`s Mongolian Barbeque” ресторан байрлана. Энэ бол бидний мэдэх Хүүхдийн 100-ын “Mongolian Barbeque” ресторан бууриа сэлгэн ирж, өргөжин тэлсэн нь энэ. Эндээс 20 төрлийн салад, 10 төрлийн мах, 20 төрлийн шинэ ногооноос өөрийн хүссэнээрээ сонгож, чадварлаг гриллэрүүдээр бэлтгүүлэн шинэ, соргог амтыг мэдрэх боломжтой. Мөн стейк, шорлог зэрэг барбикю-грилл хоолыг ч зооглож болно. Харин уух зүйлсийн тухайд өргөн сонголттойн дээр нэг зүйлийг чухалчлахад таван төрлийн “Салм Брой” шар айргийг шууд үйлдвэрээс нь ууж болно. Австри технологиор исгэсэн шар айргийг үйлдвэрийн цоргоноос ууж, цоо шинэ амтыг мэдрэх боломж  “Bd`s Mongolian Barbeque” ресторанд  байгааг дуулгахад таатай байна. Мартсанаас, кока кола ундаа үнэгүй шүү, хэдийг ч авч болно.

 

Шинээр нээгдсэн ресторан таны бяцхан үрсийг ч мартаагүй. Хүүхдийн хоолны тусгай цэснээс сонголтоо хийж, үнэгүй зайрмагнаас хүссэнээрээ идэж болно. Бас тоглоомын булантай.

 

Нэг таатай мэдээ дуулгахад “Bd`s Mongolian Barbeque” ресторан энэ сарын 22-ны өдөр хүртэл 50 хувийн хямдрал зарлаж буй. 12 450 төгрөгөөр шинэ, шинэлэг, чанартай бүхнийг амталж, тав тухыг мэдэрч болно гэсэн үг.

 

 

 

Харин цогцолборын хоёрдугаар давхарт “Salm pub & bar” байрлана. Жинхэнэ шоуны ертөнц шинээр бий болсон гэж болно. Паб-бааранд найз нөхөдтэйгээ “буу халж”, цаашлаад  караокед орж, стрессээ тайлж, бүр дискодож ч болно. Энд мэдээж, “Салм Брой” шар айраг таны амтлах мэдрэмжийг мялаана. Дээр нь төрөл бүрийн коктейль ч бий.

 

Нэг дор 250-300 хүн хүлээн авах боломжтой “Salm pub & bar”-нд амьд хөгжмийн аянд амтат хоол зооглож, алжаалаа тайлах бүхнийг нэг дор цогцлоосон. Ямар ч таксгүйгээр орж, энэ бүх үйлчилгээг нэг дороос авч болно.

 

Эцэст нь дуулгахад хамт олон, найз нөхдөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэх газар хайж байгаа бол “Bd`s Mongolian Barbeque”, “Salm pub & bar”-ийг зориорой. Шинэ, шинэлэг, амттай, тухтай, сонирхолтой бүхэн нэг дор бий шүү.

 

Холбоо барих утас нь 311191, 77115544.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ