Ардын халаас хоосрон ядуурч, арилжааны банкууд улам баяжиж таргалсаар...

img

Арилжааны гэх нэрэндээ таарсан үйл ажиллагаа явуулдаг 13 “ломбард”-ны талаар хэвлэл мэдээллээр олон янзын мэдээлэл гардаг ч хэсэгхэн хугацааны дараа л дарагдаж орхидог. Хамгийн сүүлд гэхэд л арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл авахгүй байх тухай шийдвэрийг шүүх гаргасан ч 13 банк маань хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлслөн иргэдийнхээ эсрэг дайрч, ялалт байгуулсан. Үнэ хөлс харамгүй төлсөн тэр үнэтэй өмгөөлөгч нарын гаргасан шийдвэр тэдэнд зээлээс хүү авах нь ямар ашигтай вэ гэдгийг батлан харуулсан гэхэд хэтийдэхгүй. 


Жирэмсэн бүсгүйчүүд бие засах газар ч олдохгүй жижиг өрөөнд хэдэн зуун хүн дараалалд зогсоодог хамгийн “зэрлэг” үйлчилгээг бид банкнаас авдаг. Зээл авахдаа ч, картаар үйлчүүлэхдээ ч юуных нь мэдэхгүй хүү төлнө. Нэг тодорхойлолт авахдаа хүртэл бид цаасны мөнгө гэж хуудас тутамд 100 төгрөг төлнө. Виз хүссэн иргэдэд тодорхойлолт гаргаж өгөхийн тулд 4000 төгрөг татна.Байгууллагаасаа тавьдаг цалингаа данснаас авахын тулд мөн л мөнгөө төлнө. Алхам бүртээ 50, 100-аар нь иргэдийн халаасыг суйлдаг 13 “ломбард” шиг ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа газар Монголд өөр алга байна, өнөөдрийн хувьд. 


Монголд өнөөдөр шинээр нээгдэж байгаа аж ахуйн нэгж ганцхан банк л байдаг. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд эхлээд ориг ломбардад эд хэрэглэлээ тавьж, дараа нь хулхи ломбард буюу банкийг зорьж зээл авч байгаа учраас байшин болгоны мухарт ломбард, барилга болгонд банкны салбар шинээр үүд хаалгаа нээж байгаа. Хатуухан хэлэхэд нөхцөл байдал ийм л байна. Банкны үйлчилгээний талаар бүр ч ярих юм биш. 


Өнөөдөр дэлхий дахинд цахим хэрэглээ нэвтэрч, банкны салбарт теллерийн үүрэг оролцоо төдийлөн чухал биш болчихсон байгаа. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй банкуудын очер өдөр ирэх тусам ихэсч, харин ухаалаг хэрэглээ нь улам л хумигдсаар байгааТом компаниуд 200, 300-аар нь ажилтнаа халж, аж ахуйн нэгжүүд ар араасаа хаалгаа барьж байхад Монголд ганцхан арилжааны банкууд л хуучин барилгаа нурааж, хэдэн арван давхар том оффис барьж байгаа нь үнэн. 


Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ.  Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.
 

Тэр оффисдоо цөөхөн хэдхэн теллер суулгадаг ч нөгөө хэд нь үйлчүүлэгчдээ хүрч ажиллаж чаддаггүй. Байшин нэмж барихаа мэдэхээс тэд иргэдэд банкны үйлчилгээг чирэгдэлгүй, стандартын орчинд хүргэх талаар ажиллаж байгаа зүйл нэгээхэн ч алга. 100 хүн очерлож байхад бие засах ч газаргүй байна гэдэг юутай ч хэрэглэгчээ дээдэлсэн банкны хийх ажил биш баймаар. Ухаалаг хэрэглээг ашиглахын тулд заавал банкны салбар, эсвэл АТМ рүү зүглэхээс өөр сонголт бидэнд байхгүй. 


Утасны мөнгөө ядахдаа гар утсаараа төлж чадахгүй заавал АТМ орох, эс бөгөөс банк руу холбогдож бид мөнгө санхүүгээрээ шатаж байгаа нь үнэн. Энэ мэтээр арилжааны банкуудын үйлчлүүлэгчээ үл тоосон, доромжилсон, харилцаандаа биш халаасыг нь суйлах аргаа улам боловсронгуй болгосон үйлчилгээг тоочоод байвал цаг ч олдохгүй, цаас ч багадна. Эрхэм гишүүний хэлсэнчлэн гадны стандартад нийцсэн үйлчилгээ, хямд зээл иргэдэд олгох банк гаднаас орж ирэх гэхээр том жижиг нийлсэн эдгээр банкуудын эзэд ёстой л чаддаг мэддэг бүх аргаа хэрэглэн тээг садаа хийдэг. Бараг л улстөрч нэг бүрт иргэдээс халаасалсан мөнгөө өгч дэмжихгүй байхыг гуйдаг нь нууц биш. Эргээд ашиг өгөх боломжтой төслийг нь биш, эд хөрөнгө барьцаалж зээл олгодог, эс бөгөөс хамгийн өндөр хүүтэй зээлээр иргэдийнхээ халаасыг суйлж, шимтгэл, төлбөр нэрийдлээр 500, 100-аар нь сааж байх тэр бизнесийг нь гадны үйлчилгээ өндөртэй банк хаах учраас тэд үхэн хатан өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа нь тэр. Юутай ч УИХ-аар баталсан Мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн сайхан мэдээг уншигчиддаа хүргэе.


Дэлхийд байхгүй өндөр хүүг ядахдаа 5-аар ч болов бууруулах нь. Ард түмний нуруу бага ч гэсэн тэнийх нь. Зээлийн хүүг буруулах тэд эргээд үүнийгээ аль нэг үйлчилгээндээ татаас нэмээд олж л таараа. Дэлхий дахины банкны салбарынхан иргэдээ дэмжих үүднээс ядуу иргэддээ хүүгүй зээл олгоод эхэлчихсэн байна. 


Бидний хөрш улс гэхэд л энэ тогтолцоог нэвтрүүлээд эхэлчихэж. Ядарсан иргэдээ сааж биш дэмждэг бодлогыг тэд хэрэгжүүлээд эхэлчихэж, ломбардуудаа. Одоо үйлчилгээндээ жаахан анхаараач. Хүүгээ бууруулж, элдвийн татаасаа боль. Эс тэгвээс бид өөрсдийн хэрэгцээнд таарсан үйлчилгээг гадны компаниас авсан ч яадаг юм. Ломбардны зарчмаа арилгаж чадахгүй, үйлчлүүлэгчээ үл тоож, үнээ өсгөх бодлого барьсан хэвээр байвал гадны банкны салбарт үүдээ нээхэд ч буруудах зүйл үгүй. Тэр цагт тэд яаж шалдаа буух нь сонирхолтой.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монгол банкны бодлогын хүү 13 хувь байна ш дээ. Банкууд монгол банкнаас ийм хүүгээр мөнгө зээлж авч байгаа байх. Өнөөдөр төгрөгийн ханш сулралтай байхад хүү бууруулахад хэцүү л байхдаа. Гадаадын банкууд орж ирээд 13 хувиас доош хүү амлах нь юу л бол
2015-11-20
Зочин:
Авилгалд идэгдсэн ийм улсад дотоодын хэдэн банк нь Монополио дор нь тогтоож байна. Худал зүйлийг хүртэл үнэн болгож хувиргаж байна. Жишээ нь 1 хувийн шимтгэл
2015-11-19
Зочин:
Чөлөөт өрсөлдөөн байж гэмээнэ хамгийн боломжийн үнэ тогтоно. Гадаадын банкуудыг оруулах хэрэгтэй ш дээ. Гэхдээ Монголын үндэсний эрх ашигт нийцүүлсэн дүрэм журмын хүрээнд ажиллах ёстой гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
2015-11-19
Зочин:
Зах зээлийн хууль бол чөлөөт өрсөлдөөний хууль юм.
2015-11-19
inflationn:
inflation 6.1-tai bgaa. hadgalamjiin jignesen dundaj huu 12.5. zeeliin jignesen dundaj huu 17-tai baina. Ene bol banknii ashig 4-s 5 huvitai bna gesen ug.
2015-11-19
irgen:
Mongold inflation neg jild dundjaar 15 huvi baidag. Hadgalamjiin jiliin huu 16, zeeliin dundaj huu 18 huvi.Hadgalamj ezemshigchid 1 huvi, bank 2 huviin ashig olj baina. Mungu hyalbar olddoggui. Gehdee shudarga Nyamdorjid mungubayalag mash hyalbar olddog. Turiin baiguullagiin avilgach tuund 7 uruu bair belegledeg. Ter uuruu ch MSC-iin 1 saya dollariin tansag house-nd yamar uchraas tarvalzaj baigaagaa sain tailbarlaj chaddaggui. Inflation suuliin 1 sard 4,5 huvi ruu orj irsen ni tur zuuriin uzegdel. Mudhun dahin usuh bolno.
2015-11-19
inflationn:
inflation 6.1-tai bgaa. hadgalamjiin jignesen dundaj huu 12.5. zeeliin jignesen dundaj huu 17-tai baina. Ene bol banknii ashig 4-s 5 huvitai bna gesen ug.
1111:
124.158.107.20-iin bichseniig talarhan huleen avch baina. Bas 202.179.10.74-iin sanaliig demjij baina.
2015-11-18
Зочин:
Gadaadyn bank oruulj baij l ene asuudlyg shiidne
2015-11-18
Зочин:
Үнэн шүү дээ. Гадаадаас манайд орж ирдэг жилийн хүү нь 3-5 хувьтай хөнгөлөлттэй зээлийг манай арилжааны ломбардууд дундаас нь хүүг нь нэмээд 20 орчим болгоно. Дээрээс нь зээлийн баталгаа гэж жинхэнэ луйвар хийнэ. Таны 50 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг 10 саяар үнэлээд зогсож байхдаа ичдэггүй тийм л ломбардууд болчихоод байна. Гадаадын банкыг орж ирнэ гэхээр айж үхэх шахна. Тэрнийгээ үндэсний аюулгүй байдал гэж худлаа өхөөрдөнө. Харин энэ ломбардуудад арга хэмжээ авахгүй бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил чинь үлгэр болж л дуусах биз. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм тун ховорхон л байдаг нь үнэн л дээ.
2015-11-18
odoo:
banknuudiin huug buulgah heregtei. denduu davarsan yumaa. hun shulahaas oor yum medehgui
2015-11-18