Б.Батзаяаг цагдан хорилоо

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа.
Өнгөрөгч баасан гарагт тус шүүхээс Б.Батзаяаг гадуур байцаан хэргийг шалгах боломжтой гэж үзэж, батлан даалтад гаргасан. Гэтэл Б.Батзаяа нарын хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газраас "Цагдан хорьж шалгах үндэслэлтэй" гэсэн эсэргүүцлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд бичсэн. Өнөөдөр уг эсэргүүцлийг хэлэлцэн шүүхээс Б.Батзаяаг цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Цагдаагийн байгууллагаас Б.Батзаяа нарын дөрвөн хүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ