Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татав

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргалаа.
Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан ч яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих АТГ-ын прокурорт хүргүүлсэн хүсэлт ёсоор шийдэгджээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, авлига хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ