ЭМСЯ-ныханыг дэг журмаа сайжруулахыг үүрэгдэв
Эрүүл мэнд, спортын яам "толгойгүй" байгаа гэхэд болно. Сайд Г.Шийлэгдамба нь цагдан хоригдож буй. Мөн төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нь ч мөн саатуулагдаж байгаа. Дэд сайдыг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн учраас Эрүүл мэнд, спортын яаманд газрын дарга нараас өөр удирдлага байхгүй гэхэд болно.
Тиймээс Засгийн газрын шийдвэр гаргаж, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон. Тэгвэл үүрэг гүйцэтгэгч сайдад эрүүл мэндийн яамныхан ажлын хариуцлагагүй, цалгар харагдсан бололтой. Тэрбээр сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах тушаал гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ