Нэгдүгээр эгнээ 9200 төгрөгийн торгуультай

Зориулалтын бус газар байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, дугуйг нь түгжих арга хэмжээг зогсоосноос замын ачаалал 20 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг замын цагдаагаас өгөөд буй. Тиймээс дахин шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ. Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталсан уг журам тун удахгүй хэрэгжиж эхлэх гэнэ.
Уг журамд нэгдүгээр эгнээд машинаа байрлуулбал 9200 төгрөгөөр торгох заалтыг оруулжээ. Одоогоор ачилтын 14 компанитай шинээр гэрээ хийж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ