Хөгжлийн банкны асуудлаар З.Энхболд чиглэл өгсөн гэсэн

img

УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай” бондын  хэрэгжилтэд шалгалт хийхажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ  гаргасан ч өнөөг  хүртэл танилцуулахгүй  хойшлуулсаар байгаа.  Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

 

Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах  байсан ч хойшлуулсан.  Ямар шалтгаанаар  хойшлуулсан юм бэ?

 

-Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, “Чингис”, “Самурай” бондын хэрэгжилтийн талаар ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах хуваарьтай байсан. Гэвч хуралдаанд  АН-ын гишүүд орж ирэхгүй байсаар хойшлуулсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хуга­цаанд  таван удаа хуралдсан. Ажлын хэсэгт Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг гишүүн орсон. Мөн Монголбанк, Аудитын ерөнхий газар, Сангийн яамны төлөөллүүд орсон ажлын дэд хэсэг гарсан. Ажлын удирдамжид заасан шалгалтын дүнг Аудитын ерөнхий газар өөрөө шалгаж, хоёр дүгнэлт гаргажээ. Мөн Сангийн яамнаас Хөгжлийн банкыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Манай ажлын хэсэг Аудитын ерөнхий газар, Сангийн яамнаас гарсан дүгнэлтүүд, Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу гаргасан дүгнэлт дээр ажилласан. Ингээд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг ажлын хэсгийн бүх гишүүнд тараасан. Энэ дүгнэлт дээр миний бие, Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн, Г.Уянга гишүүн га­рын үсгээ зурсан. Харин АН-аас орсон Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Я.Санжмятав гишүүн өнөөдөр гарын үсгээ зурна гэж хэлсэн. Гарын үсгээ зурж бүрдвэл хуваарийн дагуу хэлэлцээд, олон нийтэд ил болгоно.  

 

-Шалгалтын дүнгээр хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэсэн. Тухайлбал, Увс аймгийн 3.2 км зам барихмөнгө нь хоёр тэрбум байсныг 27 тэрбум болгон өсгөж  төсөвт суулгасан гэж байгаа.  Үнэхээр ийм зөрчлүүдилэрсэн юм уу?

 

-Ер нь зөрчил, дутагдал маш их гарсан. Ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцож байсан мөртлөө өнөөдөр яагаад энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй байна гэдэг асуудал үүссэн. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Хөгжлийн банк болон “Чингис”, “Самурай” бондын асуудлыг АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа байнгын хорооны хуралдаанд орно гэсэн чиглэлийг өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболд нь өөрөө бүлгээрээ хуралдаж байж, энэ асуудлыг шийднэ гэх чиглэл өгсөн гэсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд ямар нэг байдлаар бүлгийн хуралдаа оролцож, бүлгээсээ чиглэл авна гэдэг бол дэндүү улстөржсөн хэрэг. Зөвхөн Увс аймгийн асуудал гэлтгүй Тендерийн тухай хуулиас эхлээд хууль зөрчсөн олон асуудал бий. Ирэх долоо хоногт байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ бүх шалгалтын дүнг танилцуулна гэж бодож байна.

 

Аудитын ерөнхий газраас өнгөрсөн гурав болон зургадугаар сард гаргасан дүгнэлтүүд нь хоорондоозөрсөн гэж байгаа. Энэ талаар?

 

-Аудитын ерөнхий газраас гаргасан хоёр дүгнэлтийн сүүлийнх нь өмнөхөө бага зэрэг үгүйсгэсэн байгаа. Аудитын ерөнхий газар нэг байгууллага дээр хоёр удаа дүгнэлт, тайлан гаргасан нь хоорондоо зөрсөн. Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжүүдийн юуг нь зөрчсөн бэ гэдэг тайлан ч гарсан. Сангийн яамнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтүүд бий. Тухайлбал, зам барих тендерт тусгай зөвшөөрөл нь гараагүй компаниудад тендер өгч, санхүүжилтийг нь хийсэн тохиолдлууд байгаа. Зарим төсөвт өртөг нь бага гэрээ хийсэн мөртлөө тендерийн хэрэгжилтийн явцад төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн төслүүд бий. Энэ бүхнийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу хамтарсан байнгын хорооны хуралдаанаар танилцуулах ёстой. Хэрэв хуваарийн дагуу байнгын хороод хуралдаж, хэлэлцэхгүй бол ажлын хэсгийн дарга миний бие болон гарын үсэг зурсан гишүүд шалгалтын дүнг олон нийтэд ил болгоно гэдгээ хариуцлагтайгаар хэлье.

 

Ер нь Хөгжлийн банкнаас компаниудад өгсөн санхүүжилттэй холбоотой ямар тодорхой зөрчил илэрсэн бол?

 

-Хөгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн. УИХ-ын гишүүд эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс энэ зээлийг хэний шийдвэ­рээр санхүүжилт  хий­сэн, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдгийг тухайн хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ажлын хэсэг долоон сар ажиллаад, дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтийн дагуу Засгийн газар юу хийх, Хөгжлийн банк алдаагаа яаж засах зэргийг ажлын хэсгээс зөвлөмждөө тусгаад гаргаж өгнө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол зүрх:
Чингис бондоос худалч хуурмаг хүмүүс их хожсон байх одоо илчлэх хэрэгтэй эх орно ард түмнээ хайрлахгүй өрөнд оруулаад, мөнгөөр нь хэнэгчгүй тансаглаж байгаа хүмүүс ичих амьдар
2015-11-19
mona:
Ard irged chn hyamrch bn shvv
2015-11-19
Mona:
Company nuudad sanhuujilt hezee uguh gej bn
2015-11-19
зочин:
ЯАНА ДАА, НӨГӨӨ ЗАЛУУ Л БАЛРАХ НЬ ДЭЭ. ЭЗЭД НЬ Ч ЯАХАВ ТЭНГЭР БУРХАН, 9 ИЙН ТОО ЯРИАД АЛГА БОЛОХ БИЗ
2015-11-19
Зочин:
ardchilsan namiihanii ih noo baigaa uchiraas tegej bainadaa
2015-11-19