С.Оюун бид хоёр ”Зоригийн хэргийг илрүүл” гээд лоозон бариад зогсох нь зохимжгүй

“Ардчиллын алтан хараацай”, тєр нийгмийн зvтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэхvv баривчилгаатай холбоотойгоор тvvх мєхєж, ємнєх дугааруудынхаа нийтлэлvvдийг хvргэж байгаа билээ. Өнөөдрийн энэхvv ярилцлагыг сэтгvvлч Б.Даваахvv авч, 2012 оны дөрөвдvгээр сарын 18-ны єдєр хэвлэгдэн гарсан 075 /1412/ дугаарт нийтэлж байжээ. Тухайн vед С.Зориг агсны ах С.Баяр БНЭУ-д суух Элчин сайдын сайд жуух бичгээ гардан авч байсан vе байв. Тvvнээс хойш өнөөг хvртэл С.Баяр БНЭУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаа билээ.
-Удахгvй С.Зориг агсны 50 насны ой тохионо. Та тэр vеэр Монголд байхгvй юм шиг байна?
-Тэгж таарах гээд байна.
-Таны дvvг хєнєєсєн алуурчин илрэхгvй байсаар 14 жил єнгєрчихєж. Хэрэг илэрнэ гэсэн найдлага хэр байна вэ?
-Бид хэрэгтнийг барина гэдэгт итгэж байна. Ер нь жилийн жилд л Оюун бид хоёроос Зоригийн хэргийн талаар асуудаг. Бид ч хариулсаар ирсэн. Одоо ч тэр хариулт хэвээрээ байна. Гол нь бидэнд жирийн иргэдээс илvv мэдээлэл байхгvй. Тийм учраас та бvхэн ажлын хэсэг, хэргийг мєрдєж шалгаж байгаа хvмvvсээс мэдээлэл авах хэрэгтэй байх.
-Ажлын хэсэг, мєрдєн байцаагчтай уулзаж, мэдээлэл авч байгаагvй юм уу?
-Миний ємнє нь ярьж байсан байр суурь хэвээрээ байна. Шинэлэг зvйл байхгvй гэсэн vг л дээ. Би гурван жил гадаадад амьдарч байгаад ирсэн учраас одоогийн нєхцєл байдлыг сайн мэдэхгvй байна. Магадгvй манай Оюун надаас илvv мэдээлэлтэй байгаа байх. Оюун тодорхой албан тушаалтай, УИХ-ын гишvvн шvv дээ.
-Та бол талийгаачийн том ах. Энэ ч утгаараа одоо юу ярих нь анхаарал татаж байна?
-Би сая хэлсэн. Шинэ мэдээлэл алга. Энэ хэргийн талаар олон нийтэд хэрэгтэй мэдээлэл єгье гэж байгаа бол хэргийг мєрдєж шалгаж байгаа хvмvvсээс нь асуу.
-Танд тэгээд ямар ч мэдээлэл алга уу. Єнгєрсєн хугацаанд хэрэгтнийг илрvvлэх талаар та анхаарал тавиагvй гэсэн vг vv?
-Мэдээж бид ажлын хэсэг, тєр засагт хvсэлт тавьдаг. Хэвлэл мэдээллээр дамжуулж, тєр засгийг энэ хэрэгт анхаараач гэж гуйдаг. Гуйсаар ч ирсэн. Хэрэв дvv маань амьд байсан бол энэ жил 50 нас хvрэх байлаа. 50 насны ойг нь ємнєх жилvvдээс арай єєрєєр угтахаар тєлєвлєж байна.
-Яаж?
-Зоригоогийнхоо vйл хэргийг vргэлжлvvлж, дурсаж байх vvднээс “Зориг сан”-гаас vйл ажиллагаа зохион байгуулна. Залуучуудад Зоригийн талаар танилцуулах, баримталж байсан зарчмынх нь талаар илтгэл тавих гэх мэт vйл ажиллагаа явуулахаар ярилцаж байна. “Зориг сан”-гийнхантай энэ асуудлаар уулзаж болно. Хэргийн тухайд гэвэл ийм л байна.
-Нэгэнт тантай уулзсаных, асуух зvйл байна. Та хариулахгvй ч байсан болно?
-За.
-Та бол дvvгийнхээ эхлvvлсэн ардчиллын vйл хэрэгт оролцож байсан хvмvvсийн нэг. Дvvгийнхээ эхлvvлсэн тэр vеийн ардчиллыг єнєєдєр харахад ямар сэтгэгдэл тєрж байх юм бэ?
-Ач холбогдлыг нь олон хvн vнэлсэн. Би сэтгvvлч мэргэжилтэй. Миний хувьд хэвлэлийн эрх чєлєє, чєлєєт хэвлэлийг бий болгоход гар бие оролцож явсан. Хамгийн нандин, юугаар ч сольж, vнэлж боломгvй зvйл гэвэл vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх. Бид ийм нандин зvйлтэй болж чадсан. Vзэл бодлыг дарамталдаг, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, тvгээх, мэдээлэл хvлээж авах эрх нь байхгvй бол хичнээн хvчирхэг эдийн засагтай улс байлаа гээд ард иргэд нь дарангуйлал дор амьдарч байна гэсэн vг. Энэ сайхан зvйлийн vр шимийг монголчууд, хэвлэл мэдээллийнхэн хvртэж байна. Сэтгvvлч мэргэжилтэй хvний хувьд манай хэвлэлийнхэн улстєрийн хараат байдлаас бvрэн салж чадахгvй байх шиг байна.
Ардчилсан хувьсгалын vр шимээр Монгол Улс нээлттэй орон болсон. 1990 оноос хойш ухамсар суусан, залуу vеийнхэнд маш сайхан боломж нээгдлээ. Vнэхээр єєрєє хичээж, юм сурч чадвал юу ч бvтээж болж байна.
-Талийгаачийг “Ард тvмний хvv” гэж хvндэтгэсээр ирсэн. Ардчиллыг бvтээсэн С.Зориг агсны хэргийн илрvvлэлтэд ямар ч ахиц, дэвшил гараагvйд ард тvмэн гомдол тээсээр байна?
-Энэ хэрэг манай гэр бvлд маш том цохилт болсон. Би дvvгээ алдлаа. Зєвхєн манай гэр бvлийн гишvvн гэдэг утгаараа биш. Монгол Улсад, ард тvмэндээ нэр нєлєєтэй хvн байсан учраас маш том гарз болсон. Бид єнгєрсєн хугацаанд байнга шаналж, харамсаж явлаа.
Энэ хэрэгт тєр засаг, хууль хяналтын байгууллагын зvгээс анхаарал хандуулж байгаа л даа. Гэхдээ vvнийгээ улам эрчимжvvлж, анхаарлын тєвєєсєє бvv гаргаасай гэдэг хvсэлтэй байдаг.
Бид хичнээн харамсаж, шаналж байгаа ч гэсэн манай Зоригоо тэр богинохон хугацаанд их зvйлийг хийж бvтээсэн. Тэгэхээр тvvний баримталж байсан зарчим, vйл хэргийг нь vргэлжлvvлэх vvднээс бид “Зориг сан”-г байгуулсан. “Зориг сан” ардчилал, хvний эрхийн тєлєє vйл ажиллаа явуулдаг. Наад зах нь оюутны тэтгэлэгт хєтєлбєр зохион байгуулж, орлого багатай айлын хvvхдvvдийг гадаадад сургаж, залуучуудыг дэмжин ажиллаж байна.
-Та энэ аймшигт мэдээг хэрхэн хvлээж авч байв. Тухайн vеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьсан байх л даа. Гэхдээ єнєєдрийн уншигчид мартчихаж?
-Гэр бvлийн нэг гишvvн нь, хvv нь, дvv нь, ах нь бусдад хэрцгийгээр алагдана гэдэг аймшигтай шок. Тухайн vед ийм л байдлаар хvлээж авсан. Маш хvнд туссан. Дахин ийм зvйл хvний амьдралд битгий тохиогоосой л гэж хvсдэг юм билээ.
-Та тэгэхэд Монголд байсан уу?
-Тийм. Би Улаанбаатар хотод байсан. Гэхдээ хэргийн тухайд vvнээс илvv зvйл ярьж болохгvй байна.
-С.Оюун гишvvн та хоёр талийгаачийг нас барсны дараа vйл хэргийг нь vргэлжлvvлнэ гэж байсан. Тэр инерцээрээ явсаар улстєрд орсон. Хэрэв талийгаач амьд сэрvvн байсан бол та хоёр улстєрд орох байсан уу?
-За тэгэхээр... Манай Оюун бол шууд улстєрд орж, ахынхаа vйл хэргийг нэр тєртэй vргэлжлvvлж байна гэж боддог. Миний хувьд арай єєр. Би 1990 оноос сэтгvvлч мэргэжлээр ажилласан. Хэвлэл мэдээлэл улстєрєєс хараат байх ёстой. Тиймээс улстєрд гvнзгий орж байгаагvй.
-Та дvvгийнхээ vйл хэргийг яг яаж vргэлжлvvлж байна вэ?
-Тvvний vйл хэргийг “Зориг сан”-гаар дамжуулан vргэлжлvvлж байна. Гэр бvлийнхээ хувьд нэр тєрєє єндєрт авч явах, улс орныхоо тєлєє их зvйлийг хийх, єєрсдийнхєє ажил амьдралаар дvvгийнхээ нэр тєрийг унагахгvй гэсэн зарчимтай явдаг.
Оюун улстєрд орохгvй ч байсан байж магадгvй. Оюун маань геологич мэргэжилтэй. Тэр мэргэжлээрээ гадаадад ажиллаж байгаад ирсэн. Миний хувьд ч гэсэн. Гэхдээ би Оюуныг бодвол улстєрд арай ойрхон байсан. Яагаад гэхээр би АНУ-ын Бvгд найрамдахчуудын Олон улсын хvрээлэнгийн Монгол дахь тєлєєлєгчийн газрын захирлаар ажиллаж байсан. Энэ бол ардчилал, олон намын тогтолцоог дэмждэг олон улсын байгууллага. Иймээс олон нам, улстєрчтэй хамтарч ажиллаж байсан. Энэ байгууллага одоо ч vйл ажиллагаа явуулж байна.
-С.Зориг агсны vхэл улстєрийн зорилготой байсан болов уу. Та юу гэж боддог вэ?
-Ашиг хонжоо хайж, улстєрийн эрх мэдэл олох, байр сууриа бэхжvvлэхийн тулд манай Зоригоог алсан гэж бодохгvй байна. Монголын нийгэм ийм хэмжээнд хvрээгvй гэж боддог.
-Зоригийн vхлээр улстєрийн тоглолт хийсэн гэж хvмvvс ярьдаг шvv дээ. Зарим нь УИХ-ын гишvvн, зарим нь Элчин сайд хvртэл болчихлоо. Таны хувьд талийгаачийн амь нас ямар нэгэн зvйлийн тєлбєр юм шиг санагддаг уу?
-Хэнийг ярьж байгаа юм. Элчин сайд боллоо гэж намайг хэлж байна уу.
-Магадгvй?
-УИХ-ын гишvvн, Элчин сайд гэж чи сая хэллээ. Яг тэгж хэлсэн. Тэгэхээр улстєрийн томоохон зvтгэлтний амь нас хохирсон асуудлыг улстєрийн аллага гэж vздэг юм билээ. Шалтгаан нь ямар ч байж болно. Гэхдээ энэ хэрэг одоо болтол илрээгvй учраас би ямар нэгэн дvгнэлт хийж болохгvй байна.
-Гэр бvлийнхээ хайртай дотно хvнээ алдчихсан хvмvvс маш нэхэл хатуутай байдаг. Гэтэл танай гэр бvлийг харж байхад єнгєрсєн 14 жилийн хугацаанд нэг хэвийн зvйл ярьж, хvлцэнгvй, тайван байдлаар хандаж ирлээ. Энэ хvлцэнгvй байдал чинь танай гэр бvлийн єндєр ёс суртахуунтай холбоотой юу?
-Ёс суртахуун ч гэж юу байх вэ. Би сая хэлсэн. Монгол Улсын аливаа иргэн тєрєє дээдлэх ёстой. Бид ч ийм бодолтой явдаг. Єєрийн чинь хэлсэн хvлцэнгvй гэдэг vгийг би зєвшєєрєхгvй байна.
-Яагаад?
-Талийгаачаас хойш манай Оюун УИХ-д сонгогдсон. Гишvvнийхээ хувьд vе vеийн Ерєнхий сайд, УИХ, Ерєнхийлєгчид хандаж байсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бvрт нь мэдээлж байсан. Шинэ Ерєнхийлєгч, Ерєнхий сайд сонгогдох бvрт уулзаж, хvсэлт тавьдаг. Манай ээж хvртэл захидал бичиж л байсан. Бид ийм л байдлаар асуудалд хандана.
-Хvсэлт тавьж, захидал бичлээ гээд хэрэг шийдэгдэхгvй бололтой юм?
-Оюун бид хоёр Зоригийн хэргийг илрvvл гээд Тєрийн ордны ємнє лоозон бариад зогсох зохимжгvй. Бид болон Зориг маань юуны тєлєє амьдарч тэмцэж байсан бэ гэвэл аливаа асуудлыг улстєрийн зєвшилцлєєр шийдэхийг зорьдог. Энэ ч утгаараа ардчилсан хувьсгал гээд дvvгийн маань улстєрийн амьдрал тодорхой хэмжээний соёлтой явж ирсэн.
2008 оны 7 сарын 1-ний асуудлыг эс тооцвол манай улсын сонгууль, аливаа улстєрийн зєвшилцєл тайван замаар явж ирлээ шvv дээ. Бид цаашдаа ч бие биеэ ойлгож, улстєрийн соёлтой байдлаар асуудалд хандана.
Өөрөөр хэлбэл сонин хэвлэлд очоод л “Манай Зоригийн хэргийг илрvvлэхгvй байна” гэж ярилцлага єгч, орилж хашгираад, чарлаж шаардаад явахгvй. Нэгдvгээрт, тийм зvйл бидний хvмvvжил тєлєвшилд байхгvй. Хоёрдугаарт, улстєрийн зєвшилцєл гэдэг манай Зоригийн зарчим байсан.
Тэгээд ч “Зориг сан”-гийн vйл ажиллагаа байна. Бид жилд хоёр удаа энэ хэргийг сануулдаг. Та бvхэн ирж сурвалжилдаг биз дээ. Бидний хэлж байгаа зvйл холбогдох байгууллагуудад нь том сануулга болж байгаа гэж боддог.
-Гэр бvлийн суурь хvмvvжил ярьж, улстєрийн зєвшилцєл, ёс суртахуун баримталсаар байгаад 14 жил болчихлоо. Танай гэр бvл ёс суртахуун баримталлаа гээд энэ хэрэг илэрсэнгvй шvv дээ?
-Та нар их сонин зvйл асуух юм. Тэгээд ямар байдлаар ханд гээд байгаа юм. Биднийг хvлцэнгvй гэж байна. Хvлцэнгvй биш бол єєр яах ёстой гэж.
-Харин яах ёстой юм бол. Танай гэр бvлийн энэ тайван, назгай байдал ард тvмэнд таалагдахгvй байна. Улстєрийн зєвшилцєл, ёс суртахуун яриад суугаад байвал энэ хэрэг илрэхгvй 24 жил ч болох юм байна?
-Би тvрvvн хэлсэн. Бид хашгирч, цовхчоод хэрэг шийдэгдэхгvй. Орилж, хашгирна гэдэг ухаалаг хvмvvсийн хийх зvйл биш. Зєв зарчмаар, хуулийн хvрээнд тєр засагтай л ажиллана. Хэргийг жилд хоёр удаа сануулж, Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайдад асуулга тавьж байсан. Vvний хvчинд хэргийг шалгах ажил одоо ч vргэлжилсээр байна.
Улсын Ерєнхий прокурор Д.Дорлигжав Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга байхдаа л энэ асуудалд анхаарч эхэлсэн. Ажлын хэсгийг шинэчилсэн. Иймэрхvv ажил хийгдэж байна.
-Шинэчлэгдсэн ажлын хэсгийн явцтай танилцсан уу?
-Би гадаадад байж байгаад ирсэн учраас сайн мэдэхгvй байна. Манай Оюун тухай бvрт нь байж, танилцсан учраас надаас илvv мэдээлэлтэй байгаа. Энэ талаар Оюунаас асуух хэрэгтэй. Ер нь тэгээд сэтгvvлчид Оюун бид хоёроос л байнга асуудаг. Оюуны ах, миний дvv гэдэг нь vнэн л дээ. Гэхдээ хамт зvтгэж явсан нєхєд, найзууд, МоАХ, АН-ын байр суурийг сонсох хэрэгтэй шvv дээ.
-Та болон танай гэр бvлийнхэн тухайн vед энэ хэргийн талаар бичсэн хэвлэлийнхэнд их таагvй, болгоомжилсон байдлаар ханддаг байсан. Одоо тэр бодол чинь хэвээрээ юу?
-Болгоомжтой хандана гэж байхгvй. Монгол Улс хууль дvрэмтэй. Тэр хуулийнхаа хvрээнд шалгадаг байгууллага нь шалгах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байсан. Бид єєрсдєє цагдааг орлож, мєрдлєг хийгээд байж чадахгvй. Харин эрэн сурвалжлах сэтгvvл зvй гэж бий. Бусад оронд олон сайхан жишээ бий. Манай сэтгvvлчдэд ийм боломж байгаа.
-Зоригийн гэргий Д.Булган одоо ч амьд байна. Тухайн vед тvvнийг элдвээр л хэлж, бичдэг байлаа. Одоо танай гэр бvл Д.Булгантай ямар харилцаатай байдаг вэ?
-Ер нь бол сайн харилцаатай байсан. Мэдээж Зоригоогоос хойш би гадаадад удаан хугацаанд байлаа. Иймээс амьдралын шаардлагаар харьцах нь цєєрсєн. Гэхдээ бvр харилцаа тасарчихаагvй.
-С.Зориг амьд сэрvvн байсан бол Ерєнхийлєгч болох хэмжээний том улстєрч байсан гэж ярьдаг. Ахын хувьд хэрэв дvv чинь амьд байсан бол улстєрийн албан тушаал, эрх мэдлийн хаана нь, аль хэсэгт нь яваа бол?
-Би ингэж хэлнэ. Манай Зоригоо мэдлэг чадвар, 1990 оноос хойш хуримтлуулсан туршлагын хувьд хэнээс ч дутахгvй, ямар ч албан тушаал хаших чадвар, потенциальтай хvн байсан. Улстєрийн vйл явцыг нь таашгvй. Мэдээж том улстєрч учраас улстєрийн карьераа цааш нь улам єсгєх байсан гэдэг нь ойлгомжтой.
-Талийгаачийг их шартай байсан гэх юм билээ?
-Зєв хор шар хvнд хэрэгтэй. Єєрийнхєє хийж бvтээе гэсэн махруун зан чанарт нь нєлєєлдєг байх л даа. Харин надад ийм зан чанар байхгvй. Тийм зvйл байсны хvчинд ардчилсан хєдєлгєєнд оролцож, амжилттай удирдаж авч явсан гэж бодож байна.
-Социалист нийгмийн vед ардчилсан хувьсгал эхлvvлнэ гэдэг маш том бэрхшээл. Танай гэр бvл талийгаачийн энэ vйлдлийг хэр дэмждэг байсан бэ?
-Мэдээж дэмжиж байсан. Тухайн vед нийгэм ийм єєрчлєлтийг хvсч байсан. Зоригоо маань философийн багш байсан шvv дээ.
Тиймээс ч сэхээтнvvдийн хvрээнд дэмжлэг авсан. Бид болон манай ээж санаа зовж байсан л даа. Баригдаж, хоригдох вий, хvнд хорлогдчих вий гэж эмээдэг байсан.
Зан чанарын хувьд аавыг илvv дуурайсан. Ажилд шаргуу, зорилго тавьж, тvvндээ хvрэх гэж хичээдэг хvн байсан. Ер нь тэгээд ээж, аавын хvмvvжил.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ