”Сэлэнгэ” худалдааны төв нээгдлээ

“Сэлэнгэ” хүнсний худалдааны төв Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үүдээ хаалгаа нээлээ. Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа аж.
Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм байна.
“Сэлэнгэ” хүнсний худалдааны төв ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдлээ.
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоор нь шийджээ.
Үүнээс гадна тус худалдааны төвд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтын загвар лаборатори байрлаж байна. Тус лаборатори хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм. Дашрамд дурдахад, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-ийг Аж үйлдвэрийн яамтай байгуулсан концессын гэрээгээр “Тайж” группын салбар “Сайхан Монгол” ХХК барьж, ашиглалтад оруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ