Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны ... байрны ... хулгайч түлхүүр тааруулан орж 3000 иень, 200 доллар, “iPhone-5” гар утас зэрэг эд зүйлс хулгайлжээ. Уг хэргийг илрүүлж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн... тоотод оршин суух Н-ийн өвлийн байшингийн цонхыг хагалан хулгайч орж мөнгөн аяга, хаш хөөрөг, эмэгтэй савхин хүрэм зэрэг эд зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий этгээдийг шалгахад “Toyota Prius-20” автомашины толийг хулгайлан авч явсан байна.
Мөн дүүргийн 29 дүгээр хорооны 9 дүгээр байрны гадна байсан “Nissan Wingroud” автомашины хоёр дугуйг бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух 19 настай эрэгтэй О тус дүүргийн 20 дугаар байрны гадна тавьсан “Toyota grand mark II” автомашины хоёр дугуйг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Энэ мэтчилэн хулгайн 46 гэмт хэрэг өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Нийслэлд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн яг тал нь. Хулгайлах төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Жолооч нар өвлийн бэлтгэлээ хангаж, үнэ цэнэтэй эд ангиар машинаа тоноглосон энэ үед хулгайч нарын идэвхтэй "ажил"-ын цаг аж. Хулгайчид автомашины толь, хучлага, дугуй зэргийг хулгайлдаг байсан бол одоо гупер, хормой гээд авч болох юу л байна тэр бүгдийг аваад явдаг болжээ.
Хуулийн дагуу хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 190 мянгаас дээш гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин таны хулгайд алдсан эд зүйл энэ үнээс доош бол зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэн торгуулийн арга хэмжээ авна. Ингээд л болно. Хохиролтой, харамсалтай.
Иймд иргэд өөрийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулж, ажил, амьдралаа зохицуулдаг бас ч чамгүй үнэтэй автомашиныхаа эд зүйлийг урт гартанд алдахгүйн тулд харуул хамгаалалттай газар байрлуулах, камер, дохиоллын систем суулгах зэргээр урьдчилан сэргийлээрэй. Өглөө
Б.Хүлэг
Уншиж байна |