Ашигтай зөвлөгөө

img

 

Гэрийн ажил. Ёстой л цаг наргүй ажил гэдэг чинь энэ байх. Эргэн буцаж хийсээр байтал л өдөр, орой дуусчихна. Харин энэ нөр их хөдөлмөрт тус нэмэр болох бяцхан зөвлөгөө энд байна. Туршаад үзээрэй.

 


Хоолны шүүгээ чинь нэг л таагүй үнэртэй байна уу. Тэгвэл  шилэн аяганы тал халуун усан дээр 8-10 дусал уксус хийгээд 30 минут мартчих.

 


Нимгэн хэрчсэн жүрж, нимбэг галын өрөөний шүүгээ, шарах шүүгээ, хөргөгчийг чинь үргэлж таатай сайхан үнэртэй байлгана.

 

 


Аяга таваг угаагч порлоныг долоо хоногтоо 1-2 удаа сайтар угааж, халуун пааран дээр хатаагаарай.

 


Өнгөө алдсан гал зуухны алчуураа угаасны дараа хүнсний сода хоёр халбагыг хийсэн халуун усанд хийж 5-8 минут буцалгаарай. Алчуур чинь хэсэгтээ л өнгөлөг байх болно.

 


Кофе, байхуу цайнаас тогтсон аяганы өнгөрийг нунтаг давсаар үрэхэд ул мөр ч үлдэхгүй.

 


Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүр. Бид бялууг ингэж хуваадаг шүү дээ.

 


Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй. 

 

 


Өндөгний муудсан хэсгийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө. 
 

 


Хуучирсан эсвэл зэвэрсэн хутга, сэрээг түүхий төмсөөр арчвал гялалзана. 

 


Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхвэл илүү амттай болдог. 

 


Арилгасан төмсийг бага зэрэг уксустай усанд хийвэл 3-4 өдөр мууддаггүй. 

 


Өрөөнөөс будагны үнэрийг гаргахын тулд хэд хэдэн газар хувинтай ус тавь. 

 

 


Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийхэд хангалттай. 
 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
bayrlala
2015-11-21
bvsgvi zaya:
mash heregtei zuwulguu bn bayrlalaa.
2015-11-21