Хятад иргэнийг цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн есдүгээр сард Хятад болон Норвеги улсын иргэнийг барьцаалсан болохоо мэдэгдсэн билээ. Тэд барьцааны иргэдийн мэдээллийг англи хэлээр гардаг “Dabiq” гэх сэтгүүлийн цахим хуудсанд байршуулж, хүссэн хувь хүн, улс тэднийг худалдан авахыг зөвшөөрчээ. Барьцааны иргэн тус бүр нь 250 мянган ам.доллароор үнэлжээ. Тэгвэл хэт даврагчид өчигдөр Хятадын иргэнийг цаазалсан болохоо дээрх сэтгүүлээр дамжуулан олон улсад мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сэтгүүлийн нүүрэнд хятад эрийн амиа алдахаас өмнөх үеийн зургийг байршуулж “Үл итгэгч улсдаа орхигдсон учир цаазаар авав” хэмээн бичжээ. Норвегийн иргэнийг цаазалсан хэмээн хэт даврагчид мэдэгдсэн байна. Эрчүүдийн амиа алдсан өдөр нь өөр өөр байгаа хэмээн тус улсын тагнуулын байгууллагаас мэдээллээ.

 

Норвегийн иргэн Оле Йохан Гримсгаард-Офстад гэдэг бөгөөд 48 настай аж. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард барьцаалагдсан бол Хятадын иргэн Фан Жингхуй гэдэг. Түүнийг энэ оны дундуур Сирид байхад нь барьцаалсан байна. Норвеги иргэнээ чөлөөлөхийн тулд хэт даврагчидтай хэлэлцээр хийхийг хүссэн ч тус бүлэглэл “Хожимдсон” хэмээн мэдэгджээ. Харин Бээжингийн удирдлагууд өнөөдрийг хүртэл барьцааны иргэнтэй холбоотой мэдээлэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol hun:
chi bol yostoi mal shig uher yum bna.cham shig uheriig bolzaazalsan ch ideh hun oldohgui
2015-11-20
зочин:
тэхгүй хятад дайн зарлана манайх тэгэж чадахгүй манай муу хэд хошгороно биз тэгээд дуусаа бидний үнэ цэнэ тэр
2015-11-19
шоог:
Барьцааны иргэн тус бүр нь 250 мянган ам.доллароор үнэлжээ.... Энэ найруулгаа хардаа ма луудаа
2015-11-19
Зочин:
mongo ogood bh yum bol ulam olon hun baritsaalaad l ulam davrana shuu dee. teriigee medej bna
2015-11-19
зочин:
хятад шороо шиг их хүн амтай улс юу гэж ганц хүнд мөнгө зарах вэ дээ нэг ч гэсэн хүн цааш харж байвал баярлах байлгүй
2015-11-19
mongol hun:
chi bol yostoi mal shig uher yum bna.cham shig uheriig bolzaazalsan ch ideh hun oldohgui