Цэц их суудлаар хуралдана

img

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  гаргасан билээ.

 

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал  хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа энэ сарын  27-нд хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ах:
Сугар хулгайч бас хуралдахуу хуй хулгайч та нар хөх тэнгэрээс гадна хөрс байдаг юм Та нар юу бүтээдэг вэ Улаан нөмрөг мөрөлсөн хулгай чуудв
2015-11-20
ах:
Сугар хулгайч бас хуралдахуу хуй хулгайч та нар хөх тэнгэрээс гадна хөрс байдаг юм Та нар юу бүтээдэг вэ Улаан нөмрөг мөрөлсөн хулгай чуудв
2015-11-20