С.Цогт, Г.Маралмаа нарын ялыг хөнгөрүүллээ

img

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүхээс тэдэнд анхан шатны шүүхээс шийтгэсэн ялын хугацаанаас тус бүр хоёр жилийг хасаж, 22 жил болгож шийдвэрлэсэн байна.

 

Дөрвөн настай охины амь насыг хохироосон Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнгөрөгч 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж тэдэнд тус бүр 24 жилийн ял оноосон юм.

 

Шүүхээс ял шийтгэгдэхдээ жирэмсэн байсан Г.Маралмаа хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэхээс өмнө хүүхдээ төрүүлсэн. Тэгэхээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хүүхдээ нэг нас хүртэл хамт амьдарна.

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Бусад яргачдад сургамж болгож ялыг нь дахиад нэмэх л ёстой байсан юм даа...
2015-11-19