Хамтын тэтгэврийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслөөр нийгмийн даатгалын сангаас тэтгвэрт авдаг эхнэр/нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд эхнэр/нөхөрт үргэлжлүүлэн олгохоор заажээ.
240 мянган тэтгэвэр авагчаас эхнэр нөхөр хоёр хоёулаа тэтгэвэр авдаг нь 40 хувь аж. Эндээс жил тэтгэвэр авдаг эхнэр нөхрийн аль нэг нь нас бардаг тохиолдол 4000 орчим байдаг байдаг. Энэ нь жилд ээ 3.1 орчим тэрбум төгрөг болдог байна. Харин нас барсан хүний тэтгэврийн хэмжээний 20 хүртэл хувийг олгохоор ярьж байгаа аж. Эхнэр нөхрийн аль нэг нь нас барьсан тохиолдолд хамтын тэтгэвэр авахыг хүссэн гэр бүлийн хүн хүсэлт гаргасан тохиолдолд олгох аж. Хамтын тэтгэврийн хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр заажээ.
Хуулийн энэ заалтад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шүүмжлэлтэй хандаж байлаа. “Гоё нэртэй хууль батлаад байна. Хэрэгжилт нь жилийн дараа гэнэ. Яагаад ирэх оноос хэрэгжүүлж болохгүй вэ” хэмээж байлаа.
Эхнэр нөхөр гэрлэлтээ бүртгүүлээд 15 жил хамт амьдарсан байх” гэдэг заалт гишүүдийн дунд маргаан дэгдээж байлаа. Учир нь цэргийн хүн тусгай үүргээр 10 гаруй жил гадаадад амьдарч байсан бол яах вэ? Энэ хоёр тусдаа амьдарч байсан гэж тооцогдох уу гэсэн юм. Хамтын тэтгэвэр авах эрх нь эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн байх шаардлагатай аж.
Харин энэ эрх нь таван жил хүртэл хадгалагдах аж. Гэхдээ энэ хугацаан дээр гишүүдийн хооронд ширүүхэн маргаан үлдсэн юм. Учир нь хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар Засгийн газраас хууль боловсруулан оруулж ирсэн. Харин А.Бакей гишүүн эхнэр, нөхрийн аль нэгнийх нь нас хамтын тэтгэвэр авах хэмжээнд хүрээгүй бол хүлээлтийн 5 жилийн хугацаатай байх санал гаргасан нь байнгын хороогоор дэмжигджээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар уг саналыг мөн дэмжсэн юм.
Гишүүн О.Баасанхүү “Хамтын тэтгэвэр авч байгаа эхнэр юм уу нөхөр үлдсэн амьдралдаа цайгаа хувааж уун, сэтгэлээ онгойлгож ярих хүнтэй байж болох уу. Энэ хуулиар чинь хамтын тэтгэвэр авч байгаа гээд хэн нэг хүнтэй хамт амьдрахыг хаачих юм уу? Дээр нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулаач гэсэн саналыг гаргаж байлаа.
Ийнхүү гишүүд хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараагаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ