Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” болон “Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төслүүдийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99106727
Стратеги судлагааны хурлын танхимд
10.00 цагт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг танилцуулах уулзалт ярилцага болно. Утас: 88100404
Орц, гарцыг чөлөөлнө
10.00 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг хамтран Шуурхай албаны машин зорчих боломжийг хязгаарласан орц, гарцыг чөлөөлөх ажил хэд хэдэн байршилд болно. Учир нь зарим нэг хувь хүн, албан байгууллага өөрсдийн дураар хашаа, хаалт хийсний улмаас гал түймэр, гамшиг осол гарахад хүний амь нас, эд хөрөнгийг аврахад бэрхшээл тулгарч байгаа юм. Утас: 96646863
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд
10.00 цагт Нярайн эндэгдлийг бууруулах зорилготой шинэ кабинетын нээлт болно.
“Мишээл экспо” төвд
11.00 цагт Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарт үйлдвэрлэв 2015” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга н.Тойвгоо нар оролцоно. Утас 99234859
МҮХАҮТ-д
11.00 цагт Дэлхийн чанарын өдөр (SWEET DREAMS), Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарчилал Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран "Үндэсний чанарын шагнал"-ыг анх удаа олгох гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99077127
Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн байранд
12.00 цагт Дэлхийн дахинд 11 дүгээр сарын 16-22 хооронд тэмдэглэж буй Антибиотикийн талаарх мэдлэг, хандлага дадлыг сайжруулах долоо хоногийн хүрээнд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
Хоёрдугаар сургуульд
12.00 цагт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт болно. Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор бага ангийн 22 бүлгийн 800 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм. Утас: 96646863
Стратеги судлагааны хүрээлэнгийн хурлын танхимд
12.00 цагт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зарлалаа. Утас: 88100404
Нийслэлийн Иргэний танхимд
14.00 цагт Хяналтын хуудасны ач холбогдлыг сурталчлан, дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, хууль дүрмээ баримтлан ажиллаж байгаа нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах үйл ажиллагаа болно. Тус үйл явдлын үеэр аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний амталгаат, хямдралтай худалдааг зохион байгуулна. Утас: 91887887
СЭТГЭГДЭЛ БИЧИХ