Нэг тэрбум.ам долларын зээлийн хэлэлцээрийг УИХ-д өргөн барина

img

Засгийн газар өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж Манай улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч 2014 оны наймдугаар сард манай улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон юм.

 

Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  олгох нэг тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНХААРНА БИЗ:
ЗЭЭЛ АВАХ Ч ЯАХАВ . АВЧИХДЫМ БАЙЖ. ХЭДХЭН ХҮН ТАЛ ХАГАСААР НЬ ТАНСАГЛААД ӨНГӨРДӨГ ШҮҮ ДЭЭ.
2015-11-20