“Богд асар” ХХК иргэдийг ”шулсаар” байна

img

ШӨХТГ-т хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан билээ.

 

Уг шалгалтын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.


Хувийн орон сууцны дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг ШӨХТГ-аас шаардсан юм. Уг хяналт шалгалтын дагуу “Батбаян дулаан” ХХК, Бадамлах нар ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, Тунамал өргөө ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэн ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохирлыг нь барагдуулжээ. 


Харин “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ali suh n ve? manaih OTTO-d hariyalagddag. 10-d jil suh-n mungu tasraltgui tulsun. gants udaa deever yanzalj uguuch us goojood baina gehed mungu bhgui gej tatgalzsan hariu avaad suh-n mungu tuluh sonirholgui bolson doo
2015-12-09
иргэн:
21- хороолол 58 р байр хариуцан ажилладаг 5 шард байрладаг Орон сууцны контор нь оршин сугчдаас даатгалын мөнгө гэж 1500 төгрөг, СӨХ нь 500 төгрөг хурааж иргэдыг хохироосоор удаж байна үүнд ШӨГазар анхааралдаа аваасай.
2015-11-24
Зочин:
Богд Ар оршин суугчдаас авсан мөнгөө буцаан олгож хохиролгүй болгоочээ
2015-11-24
уншигч:
байрны метр квадратыг илүү тооцож иргэдийг шулсан компаниудын асуудлыг шийдэж байгаа юу
2015-11-24
ард түмний төлөөлөл:
БЗД-ийн ТОХИЛОГ шинэЕРТӨНЦ гэдэг сөх-ийг бас шалгаад өгөөрөй
2015-11-24
bogdar:
bogd ar horoolliin sux nyamdarjaa terguutei heden luivarchid olon jil shulj bga shuu , heden hugshun avgai nar bas bii yugaaraa ch holbogddogiin sain shalgaj tatan buulgah heregtei bugd bair mashintai boltsgooson
2015-11-24
Зочин:
ali suh n ve? manaih OTTO-d hariyalagddag. 10-d jil suh-n mungu tasraltgui tulsun. gants udaa deever yanzalj uguuch us goojood baina gehed mungu bhgui gej tatgalzsan hariu avaad suh-n mungu tuluh sonirholgui bolson doo
Zochin:
Хууль бусаар хөрөнгөжиж,баяжих сонирхолтой хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
2015-11-23
Зочин:
CӨХ өө haana helj shalguulah veeeeeee
2015-11-22
zochin:
Us dulaanii tulburiin talaarhi sanal gomdoliig haana gargah estoi we
2015-11-21
Зочин:
цагдаагийн байгуулагад өргөдөл өгөөд шалгуулмаар байна шүү. Сөх юу хийгээд байгаа юм цагдаад өргөдөл гагах шаардлагатай юм бишүү
2015-11-20
Батаа:
TrueL ашиглалтын компани дулаан дамжуулалтын зардал гэж 18800 төг авдаг. Сөх, ашиглалт гэж 2 компани 2 зэрэг оршин суугчдыг шулж байна шалгаарай!!!
2015-11-20
ZA:
NARIIN SHALGALT ORUULAHGUI BOL BOLHGUI GZAR DAAAA
2015-11-20
IRGEN:
BOGD ARIIN BAIR COX US MONGO DIILDEHGUI IH GARHIIMAA ENE BOGD ARD SHALGALT ORUULJ ARD IRGEDEE AVRAAACH MEDDEG BARIDAH BAIGUULAGA BNA UU MONGOL ULSAD.
2015-11-20