Хөлгийн 347 зорчигчийг аварчээ

Фолклэндийн арлуудын оролцоо явж байсан Францын “Le Boreal” гэх гатлага онгоцонд гал гарсан тухай “www.blick.ch” мэдээллээ. Тус хөлөгт нийт 347 хүн зорчиж явсан бөгөөд Британичууд армийн нисдэг тэргийн тусламжтайгаар бүх зорчигчдыг аварсан байна. Хөлгийн ахмад бүх зорчигчийг гартал бүхээгтээ байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Ахмад хүмүүсийг айж сандрахгүйгээр тайван байхыг сануулсан гэнэ.
Ослын дараа зорчигчдыг Фолклэнд арал дээр байрлах Британийн цэргийн баазад хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн хэмээн Францын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Галыг унтраасны дараа шинжээчид галын шалтгааныг олохоор ажилласан байна. Галын шалтгаан техникийн догогдлоос болсон гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ