ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярайн тасгийг шинэчилж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангалаа.
Тэргүүн хатагтай Х.Болормаагийн үүсгэн байгуулсан “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан болон JCI- ийн Монгол байгууллага, Монгол Улсаас ХБНГУ-д сууж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадарж нар хамтран эх хүүхдийн эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Герман улсаас нийт 20 төрлийн 3000 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн эд хогшил авчирч, тус тасгийг тохижуулжээ. Тэр дунд эрчимт эмчилгээний тасагт зайлшгүй шаардлагатай цахилгаан үүсгүүр нь Монголд анх удаа оруулж ирсэн тоног төхөөрөмж юм байна.
Уншиж байна |