Яс, шүдийг ус бэхжүүлдэг

Америкийн “www.wikihow.com” сайт усыг тогтмол хэрэглэснээр хүний биед гарч болох эерэг өөрчлөлтүүдээс нийтэлжээ.
Алхам №1
Харвардын их сургуулийн багш нар ус байнга хэрэглэснээр хүний яс болон шүд бэхждэг болохыг тогтоосон байна. Усанд агуулагдах эрдэс бодис болон фторид /шүдний оонд агуулагддаг/ нь ясыг илүү бат бөх болгодог байна. Та өдөрт 1-2 литр ус ууж сурсанаар усны ид шидийг мэдрэх боломжтой. Эрэгтэй хүн өдөр 3.7 литр ус, харин эмэгтэй хүн өдөрт 2.7 литр усыг тогтмол хэрэглэх ёстой.
Алхам №2
Сайхан арьсны нууц бол ус. Та сайхан, залуухан харагдахын тулд мөнгө төлөх шаардлагагүй. Буцалсан бүлээн ус үрчлээг арилгах чадвартай. Үр дүнг нь мэдрэхийн тулд уйгагүй хөдөлмөр болон хүлээлт хэрэгтэй. Та залуу насаа эргүүлэн авчрахын тулд ямар нэгэн химийн бүтээгдэхүүн бус байгалийн эрдэс усыг тогтмол хэрэглэ.
Алхам №3
Байгалийн ус, рашаан бөөрний цусан хангамжийг сайжруулдаг. Мөн өтгөн хаталтаас хамгаална. Элдэв эм, тангаас илүү ус өтгөн хаталтын доктор.
Алхам №4
Буцалсан усыг өдөрт 3-5 литрийг ууснаар та илүүдэл жингээсээ салах болно. Усаар турсан хүн эргэн таргалдаггүй. Ус бол хамгийн хямдхан, хамгийн эрсдэлгүй, хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ