Ерөнхий сайд нэвтрүүлэгт орохоо хойшлууллаа

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцохоор урилга хүлээн аваад байсан юм. Гэвч Ерөнхий сайд энэ нэвтрүүлэгт оролцохоо түр хойшлуулсан байна. Учир нь тэрбээр эмийн чөлөөтэй байгаа аж.
Харин тус нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр оролцох аж. Ц.Мөнхбаяр саяхан өршөөлөөр суллагдаад буй. Тэрбээр шүүхэд нэр төрөө сэргээлэхээр хандсан бөгөөд шүүх хурал нь өнөөдөр болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ