Ц.Мөнхбаяр: Энэ хүний нэр төрийг сэргээлээ гэсэн шүүхийн тогтоол гарлаа

Газар шороо, нутаг усныхаа төлөө тууштай тэмцэгч хэмээгддэг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний нэр төрийг сэргээх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхэд болсон юм.
Шүүх хурал дууссаны дараа Ц.Мөнхбаяртай холбогдож, шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрбээр “Шүүх хурал болоод өнгөрлөө. Хариуцагчаар татсан нөхдүүдтэй бид эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Түүнийгээ шүүхэд гаргаж өгөөд уучлалт гуйхыг шаардсан. Нэхэмжлэлийн дагуу уучлалт гуйж, энэ хүний нэр төрийг сэргээлээ гэсэн шүүхийн тогтоол гаргалаа. Тогтоол нь долоо хоногийн дараа гардаг юм байна. Миний ойлгосноор нэр төр минь сэргээгдсэн гэж ойлгов” хэмээсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ