Г.Ганчимэгийг хорих хугацааг сунгажээ

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг цагдан хорих хугацааг хоёр сараар сунгажээ. Энэ шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр гаргасан байна.
Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ