Цагаачдад арал өгнө

Австрали улс руу цагаачлах замдаа саатуулагдсан дүрвэгсдэд амьдрах боломжтой газар гаргаж өгөхөөр Индонезийн удирдлагууд ярилцаж байгаа тухай “TASS” агентлаг мэдээллээ. “Арлын асуудал зөвхөн яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа” хэмээн Аюулгүй байдлын яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Индонезийн Улс төр, эрхийн асуудал, аюулгүй байдал эрхэлсэн яамны хэвлэлийн төлөөлөгч Лухута Панджатан “Энэ ондоо багтаан цагаачдын вант улс бий болох боломжтой. Олон мянган хүн Австрали улсад амьдрахыг хүсдэг ч үнэндээ Австрали цагаачлалын тал дээр хамгийн хатуу бодлоготой. Бид Австрали болон цагаачдад туслахыг хүсч байна” гэж хэлжээ.
Хоёр улсын удирдлагууд ирэх сарын 22-нд уулзах бөгөөд уулзалтаар энэ асуудлаар ярилцах гэнэ. Индонез цагаачдад арал өгвөл Австрали улсаас нөхөн төлбөр авч магадгүй аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ