Хууль зүйн байнгын хорооны ирц хүрсэнгүй

img

Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа. Хоёр байнгын хорооны хуралдаан өглөө 09.00 цагт товлогдсон  ч хуралдсангүй. Тухайлбал Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйгээс хойшиллоо. 

 

Тус байнгын хороо өнөөдөр 

 

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;

 

Бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hyy:
Ajildaa irehgyi tarah bolson bn
2015-11-24