Шилдэг холбоо шагналаа гардан авчээ

img

Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Миний Монгол наадам-2015” уралдаанд тэргүүн байр эзэлсэн Сан Францискогийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо (БАМХ) шагналаа гардан авлаа.

 

 

Шагнал гардуулах ёслолын үеэр Бэй Аэриагийн Монголчуудын холбоо (БАМХ)-ноос энэ оны наадмыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн байгууллага хувь хүмүүст тус холбооны Өргөмжлөлийг гардуулан өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ