С.Эрдэнийн биеийн байдал хэвийн болжээ

“Эрдэнэс Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийнхний өмнө өөрийгөө шатааж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү дүрс бичлэг, зураг цацагдаж, нэлээд цочролд оруулаад авсан.
Шатсан С.Эрдэнэ ГССҮТ-ийн Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа бөгөөд түүнд өнгөрсөн долоо хоногт арьс нөхөх хагалгаа хийжээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн болсон байна.
Түүнчлэн С.Эрдэнийг БНСУ руу эмчилгээнд явуулах асуудлыг компанийх нь зүгээс ярьж байгаа гэсэн боловч эмчилгээний зардлыг хагас дутуу өгөөд, хариу өгөхөө больсон хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдээд байсан юм.
Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн эх сурвалж “Манай компаниас С.Эрдэнийн эмчилгээний зардалд гурван сая гаруй төгрөг өгсөн. Цаашид БНСУ руу эмчилгээнд явуулах саналыг ар гэрээс нь эхний байдлаар тавьсан. Энэ саналыг албан ёсоор бичгээр өгч, эмнэлгийн байгууллагын дүгнэлттэйгээр гаргаж өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд манай зүгээс эмчилгээнд явуулахаар ярьж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ