Нам даралтын зуух дэлбэрч, хүн энджээ

Нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас хохирчээ. Сонгинохайран дүүргийн "Зээлийн ..." тоотод оршин суух иргэн А /эрэгтэй, 60 настай/ өвлийн сууцныхаа нам даралтын зуухыг галлаж байх үед зуух дэлбэрч, өндөр даралтад цохигдсон иргэн нас барсан байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Өвлийн улирал эхэлснээс хойш нам даралтын зуух дэлбэрч хүн нас барсан хэрэг хоёр дахь удаагаа гарлаа. Иймд нам даралтын зуух хэрэглэдэг иргэдийг гал түлэхдээ стандартын дагуу галлаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ