”Говь”-ийн ажилтан гэмтсэн хэргийг шалгаж байна

"Говь" ХХК-ийн "Ноос самнах цех"-ийн ажилтан ажлын байран дээрээ гэмтэн, эмнэлэгт хүргэгджээ. "Гэмтэл согог судлалын үндэсний төвд гараа гэмтээсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад "Говь" ХХК-ийн "Ноос самнах цех"-ийн самнагч Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай Ш /эрэгтэй, 25 настай/ самнах машинд баруун гарын дөрвөн хурууг хавчуулж гэмтсэн байжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ