Францад иргэдийг барьцаалжээ

Белгийн хилийн ойролцоо байрлах Францын Рубе гэх хотноо өчигдөр 22.00 цагийн орчимд зэвсэгтэй этгээдүүд иргэдийг барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаа нар иргэдийг барьцаалсан хоёр этгээдийн нэгийг нь устгаж, нөгөөг нь баривчилжээ.
“Иргэдийг аюулгүй сулласан. Гэмтсэн хүн байхгүй” хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн ч хэдэн хүн барьцаалагдсан тухай мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Дээрх барьцаалагчид Парис хотноо халдлага үйлдсэн гэмт бүлэглэлтэй холбоогүй гэдгийг тус улсын Батлан хамгаалах яамнаас уламжилсан байна.
“Тэд банк дээрэмдэх зорилготой байсан” хэмээн цагдаагийн газарт ажилладаг нэрээ нууцалсан гэрч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ