Гар тооллого хар машины “НО”-г илрүүлэх үү

img

“АН, МАН-ын амин сүнс хар машинд бай­даг” гэж УИХ-ын экс гишүүдийн нэг Ц.Шинэбаяр саяхан  хэлэв. Хариуд нь “Хар ма­шин хамгийн итгэлтэй” гэсэн мэдээллүүд хөвөрч буй. Үнэндээ саналын хуудсыг нэг удаа ч болов гараар тоолуулах  зориг нэр бүхий намуудад байгаагүй. Ийм санал, санаачилга гарахад “Хар машинаар л сонгуульдана” гээд тас гүрийчихдэг. Эцэстээ засаг, төрд МАНАН бүтэц үүсдэг. Тэгэхээр сүнс, шүтээн нь санал тоолох хар машин гэхэд эргэлзэмгүй. 

 

2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль  “Хар машин”-аар явагдсан. Хариу нь АН олуулаа  болж, Ардчилсан Ерөнхийлөгч гарсан. “Хар машин” АНУ-ын бүтээгдэхүүн,  АН-ын импорт байсан. Тохиргоог нь ч АН-ынхан л хийж байв. Яаж тохируулна вэ, түүгээр  явах нь техникийн зарчим. Тэгвэл тухайн үед тохиргоо   зөв үү, алдаа гарвал  яах вэ гэдэгт хэн ч хариулаагүй. Одоо ч олон нийтийн өмнө гарч ирээд нэгд нэгэнгүй  тайлбарлачих мэргэжилтэн,  алдаа дутагдлыг нь хэлчих  зоригтон алга. Олны эргэлзээг хэн ч тайлсангүй. Тэгсэн атал  өнөөдөр  ярьж буй Сонгуулийн тухай хуулиудад өнөө л хар машинаар санал тоолохоо хуульчлахаар талцах гишүүн цөөнгүй байна.

 

Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. О.Баасанхүү нарын гишүүд саналын хуудсыг машинаар тоолох ч гар атгаар тоолж баталгаажуулсан дүнг эцсийнх гэж үзнэ гэж буй. Р.Бурмаа тэргүүтэй гишүүд хар машины тоолсон дүн эцсийнх хэмээн зүтгэж байгаа. Су.Батболд нарын гишүүд гараар давхар тоолж баталгаажуулъя хэмээсэн. Гэсэн ч эцсийн дүнд олонхиор түрээд ч юм уу, нөгөө л “Хар машин”-аа хар цагаан дуугүй зүтгүүлэх тактикаар шийдэж болзошгүй гэсэн хардлага байна.

 

“ХАР МАШИН” ШАЛГАЛТАД БҮДЭРСЭН  2012, 2013 ОНЫ СОНГУУЛЬ

 

“Хар машин” алдахгүй гэх баталгаа анхнаасаа байгаагүй. Тухайлбал, 2012 оны сонгуулийн өмнө улс төрийн нам, ТББ-ын төлөөлөл хамтран “Хар машин”-ыг  шалгаж тестлэхэд хэд хэдэн ноцтой үзүүлэлтээр  “өвдөг шороодож” байв.  Шалгалтынхан  гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг санал хуудас оруулахад    гурван ирцээр бүртгэж,гурван санал гэж уншсан. Түүнчлэн цоолсон, нугалсан, балласан  хуудас оруулахад  хүчинтэйд тооцсон зэрэг  олон зөрчил гарсан. Энэ бүхнийг   баримтаар гаргаж тавьсан ч  СЕХ  анхаараагүй, ер нь  хэн ч тоогоогүй.  Сонгууль болдгоороо болж, хар машин тоолдгоороо тоолсон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахиад л асуудал гарсан. Сонгуулийн өмнө хар машиныг тестлэхэд  МАН-аас нэр дэвшсэн  Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг будаж  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг цоолсон хуудсыг оруулахад нэг бол Б.Бат-Эрдэнэд санал уншиж, эсвэл Ц.Элбэгдоржид санал нэмэх зэргээр бас л алдаа зааж байв.

 

“ХАР МАШИН”-Ы ПРОГРАММ МОНГОЛЫН ӨМЧ МӨН, БИШ

 

Хэвлэлээр хэл ам тасрахгүй, нэр дэвшигчийн штаб шүүмжлэл тавихад  хар машины   программ Монгол Улсын өмч биш, гэхдээ  аудитийн байгууллагаар баталгаажуулсан хэмээн СЕХ  ам таглаж байсан удаатай.  Гэтэл түүнийг нь баталгаажуулсан тухай баримт бичиг байгаагүй. Мөн хар машины программ АНУ-ын өмч бөгөөд манайх зөвхөн лицензийг нь  ашигладаг. Манай улс гаднын байгууллагаар сонгуулийн үйл ажиллагаагаа хийлгэж байгаа. Бүтээгдэхүүний гэрчилгээ нь  “АНУ-ын сонгуульд туслах хорооны тохирлын гэрээ-Эрх чөлөөтэй санал өгөх ардчилал 0.4.  Энэхүү гэрчилгээ нь зөвхөн тусгай хувилбар болон тухайн бүтээгдэхүүний дүгнэгдсэн хэлбэр, тохиргоонд зориулагдсан” гэсэн бичигтэйгээс үзэхэд тийм ч баталгаатай биш болохыг нь  хэвлэлүүд хэсэгтээ шуугисан. Мөн л хэн ч хариу хэлээгүй, СЕХ ч таг чиг байсан. Гэтэл өнөөдөр болохоор СЕХ хэл орчихсон, “Манай улсад 2500 санал тоолох машин бий. СЕХ-нд хадгалж, техникийн үзлэг, засварт хамруулж, цэнэглэх гэх мэт ажлыг цаг хугацаанд нь хийж байдаг. Манай технологийн төвийн ажилтнууд программыг суулгаж, холбогдог” гэхчлэн хэвлэлд оршил хэлж байгаа нь ойлгомжгүй. Эсвэл сонгууль ойртсоны дохио байх.

 

Германд хориотой, Японд хэрэглээнээс хасагдсан, АНУ-д сонгууль будлиантуулах  гол зэвсэг, Монголд... 

 

Манайхны  гаднаас бурхан залаад ирчихээгүйг батлах  манайд үүссэнтэй төстэй баримт, фактууд ч бас цөөнгүй.  Жишээ нь, манайд хэрэглэж байгаа санал тоолох хар машины эх нутаг болох АНУ-д touch үйлдэлт  санал тоолох автомат машиныг түлхүү ашигладаг. Тэгвэл Япон улсад иймэрхүү төрлийн машиныг ашигладаггүй. Германы Дээд шүүх сонгуулиар санал тоолох автомат машин ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг.

 

АНУ-д энэ төрлийн автомат машин  үйлдвэрлэгч цөөнгүй.  2004 оны байдлаар АТМ машин үйлдвэрлэгч “Diebold”  компани хамгийн их хувийг эзэлсэн бол “Hardware” нь   дэвшилтэт технологи  ашигласан тал бага, цаасан мөнгө тоолох, хуурамч мөнгөн тэмдэгт шалгах үйлдэл, банкны дэвтэр хуудас эргүүлэх үйлдэл байхгүй, АТМ-ээс илүү хялбар үйлдэлтэй, урд өмнөх технологи тэр чигээрээ, Software нь  ердөө 50.000-хан  шатлалт ердийн АТМ-д ашиглаж буй технологи байжээ.  Ингээд  2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн  Охайо мужид л гэхэд,

 

1. Young Town хэсгийн санал тоолох машины тооллогоор 2 сая 500 мянган санал дутуу тоологдсон.

2. Ганна хэсэгт 3893 санал андуурагдаж Бушийн нэр дээр давхар тоологдсон .

3. Cuyahoga хэсэгт 93136 санал илүү тоологдсон.

4. Diebold  компанийн санал тоолох машины программд үйлдвэрлэлийн гэмтэл  илэрч засварлахгүй тэр чигээр нь ашигласан байх  магадлал өндөр.

5. Санал тоолох машинаар Кериг сонгоход /Бушийг сонгосон байна/ гэсэн алдаа заасан зэрэг зөрчил илэрчээ.

 

Б.ОБАМАГИЙН  НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АВТОМАТ МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖЭЭ  

 

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн Засгийн Газрын Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга  Чак Хегел өмнө нь  санал тоолох автомат машин үйлдвэрлэгч ES&S хэмээх  компанийн ерөнхийлөгч байсан тухай  манай хэвлэл, мэдээллийнхэн  Оросын  хэвлэлүүдээс иш татан  нэг бус удаа мэдээлж  байв.

 

Тэгвэл Японд иймэрхүү  системийг төр,  засгийн байгууллагуудад шахах юм бол дараагийн сонгуульд ашиглахыг  шууд хориглодог. Мөн санал тоолох машины программд үйлдвэрлэлийн гэмтэл  илэрсэн  бол илэрсэн даруйд л  мэдэхээс  бус өмнө нь хэдэн ч удаа хэр удаан ашиглаж байсныг мэдэх боломжгүй. Дээр нь тouch үйлдэлт  санал тоолох автомат машины  хамгийн гол дутагдал нь саналаа өгсний дараа дахин шалгах шаардлага гарлаа гэхэд баримтжуулах нотолгоо   байдаггүй байна.  Бид өнөөдөр ийм л зүйлээр сонгууль  явуулж ирлээ. Цаашид ч тийм дархлаа тогтоохоор зарим нь  улайрч, талцаж, хэрэлдэж байгаа юм. Гараар тоолсноор ахиц гарах уу гэдэгт бүгд тийм гэж хариулах байх. Түүний төлөө тэмцэж, хэрэлдэж, хэлэлцэж байгаа  хүмүүс ч бий. Гэхдээ гар аргаар тоолоод  автомат системийн алдааг бүгдийг шүүнэ  гэвэл үлгэр гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй.  Ямартай ч  “Хар машин”-ы хууль бус үйлдлийг мөсөн уултай зүйрлэвэл, түүний  зөвхөн нэг хэсэг нь гар аргаар баталгаажуулах үед, эсвэл сайн дурын хянагчдын хүчин чармайлтын  дүнд илэрнэ гэдэг үг л үнэнд илүү нийцэх биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гараар давхар тоолж баталгаажуулах маш чухал шүү ман.шударга ёс,бие даагч нараа анхаараарай би мэргэжлийн хүний хувьд дахин хэлэхэд гар аргаар дахин баталгаажуулалтын шингэнэ шударга сонгууль болноо.
2015-11-28
Зочин:
Хар машиныг дэлхийд манайхаас өөр улс хэрэглэдэггүй европын орнууд бүр ч хэрэглэдэггүй шүү
2015-11-28
Зочин:
Хар машин ану-аас экспортоор орж ирсэн бараа дахин тооллогыг урьдаас төлөвлөдөг нь хамгийн буруу өхэлбэл тэнд хар машины тохиргоо өөр бна гэсэн үг ман баталсан нь үнэн гэхдээ тэр үед намын дарга нь сү.Батболд гэж үлбэгэр нөхөр ан-д хөтлөгдсөн .шинэ хуулинд гараар дахин тоолдог болгох нь маш чухал шүү .хар машин найдвартай гэж үзэж байгаа бол айх хэрэггүй но-тойрог учраас л айгаад дахин тоолохоор айгаад бна.шинэ хуулинд ман,шударга ёс эвсэл,бие даагч нар нийлж саналаа өгч гараар дахин тоолох тогтолцоог заавал оруулах хэрэгтэй шүү .
2015-11-28
зочин:
Хамгийн гол нь сонгуулийн үр дүнг гар тооллогоор луйвардахгүй, үнэн зөв, шударга гаргадаг байх нь чухал!!!!!! Иргэдийн өгсөн саналыг яг үнэнээр нь автомат машинаар тоолоод дүнг зөв гаргаж байвал сонгуулийн журам ямар байх нь бидэнд огт падгүй!!!!!!!!!!!!!!!!!!
2015-11-26
Baagii:
Xar mashin heregtei ed shuu shudraga gedeg ni batlagdsan noshnuudaa hudlaa xar pi ar hiij bgaad budlian hutgah gej bgaan
2015-11-25
Зочин:
гар тооллого хийвэл МАН ынхан бусад намуудад ганц ч суудал хялайлгахгүй бүгдийг нь луйвардана. Наадуул чин 2000 онд яалаа туршлагатай шүү
2015-11-25
Зочин:
Гараар луйвардаад буудалцаан болооод л МАН олонхи байхдаа автоматжуулалтыг сонгосон шүү дээ,одоо ХАР ПИАР аа болих хэрэгтэй
2015-11-25
ХАР МАШИН:
Харин манайх Touch биш САНАЛЫН ХУУДСААР явагддаг гэдгийг санаарай. Энэ нь баримттай, хэн хүссэн хүн будилаан хийх боломжгүй юм. Хийсэн ч хэн, хаана, яаж хийсэн нь маш амархан илрэх боломжтой. Монголчууд ухаантай юм болхоороо будилаан хийвэл баригдах юм байна гээд зөрчил гарахгүй болсондоо. Эцэст нь хэлхэд ХАР МАШИНТАЙ холбоотой нэг ч зөрчил илрээгүй байна.
2015-11-25
ХАР МАШИН:
Гэхдээ ХАР МАШИН эдгээр 3-н саналыг хүчингүйд тооцож нэр дэвшигчидийн хэнийх нь ч санал нэмэгдэхгүй, мөн хасагдахгүй. Харин ХАР МАШИНд уншигдсан саналын Хуудас 1-ээр нэмэгдэнэ. Саналаа өгсөн хүний тоо нэгээр нэмэгдэнэ. • ХАР МАШИН хуурамч саналын хуудсыг илрүүлж буцааж шиддэг. Мөн 2 давхар саналын хуудас ордоггүй. Тиймдээ ч хуурамч саналын хуудас хэвлэх, саналаа бусдад худалдах, урьдаас бэлтгэсэнсанал тэмдэглэсэн саналын хуудсуудыг багцаар нь саналын хайрцагт чихэх зэрэг маш олон хууль бус үйлдлүүдийг таслан зогсоосон. Дээрхи үйлдлүүд 2012 оноос өмнөх бүх сонгуульд болдог байсан шалгарсан аргуудын ердөө л зарим нэг нь. • Excel, Word зэрэг програмуудыг ашиглахдаа програмыг нь худалдаж авалгүй лицензийн төлбөрийг төлж ашигладаг биздээ? Мөн энэ нийтлэлд дурьдсан бусад орны жишээнүүд Монголын сонгосон төхөөрөмжийг ашигладаг орнууд биш байна шүү дээ. • Touch үйлдэлтэй машины сөрөг талыг сайхан тайлбарласан байна. Харин манайх Touch биш САНАЛЫН ХУУДСААР явагддаг гэдгийг санаарай. Энэ нь бар
2015-11-25
ХАР МАШИН:
• 39 хэсгийн хороог санамсаргүйгээр сонгож гар аргаар дахин тоолж нягтлан шалгасан. Нэг ч зөрчил илрээгүй. Гар аргаар тоолж шалгаагүй биш шалгасан. • Тохиргоог үнэн зөв ажиллаж байгааг шалга, турш гэж 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа 13 нам, эвсэлд урилга явуулсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн адил өрсөлдөж буй 3 намд урилга явуулж шалган турших ажлыг зохион байгуулсан. Тухайн үед 3 намын нэр бүхий төлөөлөл хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Мөн хуулийн хүрээнд ТЕГ, МШХХТГ, СЕХ-оос хамтарсан ажлыг хэсэг байгуулагдаж бүх шатны процессыг хянан шалгаж баталгаажуулдаг. Эдгээрээс нэг ширхэг ч асуудал гарч байгаагүй шүү. • Санал гэж юу вэ? Хүчингүй санал гэж юу вэ? Саналын хуудас гэж юу вэ? Энгийн нэгэн бодит жишээгээр тайлбарлая. Ерөнхийлөгчийн сонгуульд 3-н нэр дэвшигч байсан. Аль нэг нэр дэвшигчид 1 санал өгөх эрхтэй. Гэтэл нэг иргэн 3-ийг нь сонгосон байж. Энэ тохиолдолд тухайн иргэн 1 ширхэг саналын хуудсан дээр 3-н санал өгсөн гэсэн үг. Гэхдээ ХАР МАШИН эдгэ
2015-11-25
irgen:
europiin ulsuud har mashinaas tatgalzsan shuu
2015-11-25
зочин:
Хар машинаа сонгуульд хэрэглээд гарсан дүнг гараар тоолж баталгаажуулна гэдэг маш зөв, хар машин маш их ноотой, Тэр үед хэсгийн болон тойргийн хороонд ажилласан хүмүүс но-той гэдгийг харсан, жирийн иргэд бол мэдэхгүй шүү,,,, 12, 13 онд АН хар машины программыг ашиглан будлиан хийсэн, тйимдээ ч одоо гараар давхар тоолохгүй гээд гүлдийгээд байгаа юм, Ингэж чадвал иргэд бидний сонголт будлиангүй явж чадна, МАН болон бусад намууд зөв санал гаргасан байна,
2015-11-25
zochin:
uur yarih asuudal alga uu nerteigeer ni hoid solongos shig buh saituudaa haagaad tehnikiin devshliig hereglehgui geed shiidver gargaad sampindaa orvol yaasan yum be.uls turch ner zuusen ilii balai yumnuudiin teneg ugiig huhuulen demjij medeelel tsatsaj baidag setguulchid ni gej setguulchid heleh muu ug,nulimah shuls oldohgui yumaa.2012 onii songuulid sanaliig garaar dahin toolhod mashinii duntei negiin ch zuruugui taarch baisan shuu dee.Ulaanbaatard l uur gardaggui yum bol argaa barsan luuhaan alaaraa togoldog gegcheer bolj uz ta nar uur gegeetei yum bichij sur p naraa
2015-11-25
Зочин:
Сонгуулийн санал хураах процесс дээр манайх бол дэвшилт хийж чадсан юм шүү. Иргэний бүртгэл хуруугаар уншуулах нь хоёр ба түүнээс дээш тоогоор санал өгөх боломжийг нь хаасан. Автоматаар тоолох нь саналын хуудсыг хүчингүй болгох, будлиантуулах зэргийг алга болгосон. Иймээс энэ процессыг халж болохгүй. МАН олон удаагийн сонгууль дээр луйвардсан шүү дээ. Ичиж амьдрах хэрэгтэй
2015-11-25
зочин:
хар машинаар тоолдог болсноор гараар бөөн бөөн саналын хуудас чихдэг НО байхгүй болсон.Гараар бөөн бөөн саналын хуудас чихэж байгаа Укрианы шилэн сонгуулийг харсан бол ийм юм бичиж элийрэхгүй л байсан байх даа
2015-11-25