Ц.Удвал: Хамгийн гол нь өвчнөөсөө салаад ирсэндээ баяртай байна

img

 

ТВ9 телевизээс зохион байгуулдаг “Би өөрөө гоо сайхан” буюу “Монгол лет ме ин 2” нэвтрүүлгийн оролцогч Ц.Удвалтай ярилцлаа.

 

-Юун түрүүнд хүссэн зорьсондоо хүрч, сайхан болоод ирсэнд баяр хүргэе. Хэзээ ирэв ээ?

 

-Баярлалаа. Маш их зориг тэвчээр гаргаж, өөрийнхөө санасанд хүрээд ирлээ, баяртай байна. Наймдугаар сарын 7-нд явсан. Солонгосын “Гранд” эмнэлэгт гурван сарын турш эмчилгээ хийлгээд эх орондоо ирээд 7 хонож байна. Даарч хөрж болохгүй учраас гэрийн дэглэм барьж байгаа.

 

-Нэвтрүүлэгт оролцох саналыг анх хэн тавьсан бэ?

 

-Хэн ч ороод үзээч, чи орох хэрэгтэй гэж санал тавиагүй. Би өөрөө л “Монгол лет ме ин 1” нэвтрүүлгийг үзээд оролцоод үзвэл яадаг бол гэж бодож эхэлсэн. Тэгээд судлаад оролцохоор шийдсэн. Тухайн үед Баянхонгор аймагт байсан болохоор эгчээрээ дамжуулж бүртгүүлж байлаа. Эхний 20 хүнийг ТВ9 телевизийн уран бүтээлчид шалгаруулсан. Шалгарсан 20 хүний зургийг авч материалтай нь хавсаргаад Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг рүү явуулсан. Тус эмнэлгийн эмч нар ярилцаж байгаад Жавхлан эгч, Мөнхдэлгэр бид гурвыг эмчлэх боломжтой гэж хариу ирүүлсэн.

 

-Эрүүний гажиг засах хагалгаа хийлгэсэн гэсэн. Уучлаарай ямар шалтгааны улмаас ийм гажиг үүссэн  юм бол?

 

-2004 оны өвөл дөрөвдүгээр ангид сурч байхдаа машины осолд орсон юм. Тухайн үед ямар ч гажиг, муруйлт ажиглагдаагүй ч есдүгээр ангид сурч байх хугацаанаас л эрүү муруйж, шүд далийхаас гадна юм идэхэд маш сонин харагддаг болж эхэлсэн. Тэр гажиг нь турахаар илүү мэдэгдээд, нүүрээрээ жаахан таргалахаар мэдэгддэггүй байсан.

 

 

-Мэдээж хагалгаанд ороход өвдөлтийг маш их мэдэрсэн байх. Хэрхэн даван туулав?

 

-Хэсэгчилсэн гурван удаагийн хагалгаанд орсон. Анхлан ямар ч төсөөлөлгүй их эвгүй санагдаад, сандраад чичирч байлаа. Хоёр дахь хагалгаанд ороход “Одоо яах бол” гэж бодохоос урьдаасаа ч илүү айна. Хагалгааны дараа нэлээн өвдсөн ч тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг мэдрээгүй. Мөнхдэлгэр хамгийн түрүүнд хагалгаанд орсон. Дараа нь Жавхлан эгч орсон. Жавхаа эгч бид хоёрыг айлгачих нь гээд л “Өвдөхгүй байна” гээд л байсан юм билээ. Яг өөрөө орчихоод гараад ирэхэд бас л нэлээдгүй өвдсөн.

 

-Гурван удаагийн хагалгаа хийлгэсэн гэхээр эрүү нүүрний гажиг засах хагалгаанаас дахиад өөр төрлийн хоёр хагалгаа хийлгэсэн гэсэн үг үү?  

 

-Мөнхдэлгэр бид хоёрын нүд жаахан жартгар, бүтэн биш тал нээгддэг байсан учраас нүд сэтэлж, томруулаад, давхраа оёсон. Бас миний хөх хэтэрхий том болохоор хөх багасгах хагалгаа хийсэн юм.

 

-Хөхөө томруулмаар байна гэж л бүсгүйчүүд ярьж байхыг сонссоноос биш багасгах талаар яриа сонсож байгаагүй юм байна. Ямар учраас хагалгаа хийлгэв ээ?

 

-Эсрэгээрээ миний хувьд хөхөө багасгана гэдэг миний хүсэл байсан. Дөнгөж ургаж байхад нь есдүгээр ангид байхдаа найзуудтайгаа тоглож байгаад юманд хүчтэй цохиж байсан юм. Тэгээд цочроосноос л болсон байх гэж боддог юм. Тэрнээс хойш л гэнэт гайхмаар томроод л эхэлсэн. Хэтэрхий том, унжуу, хүнд учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, нуруунд ачаалал өгч байнга бөгтийж явдаг байлаа. Эмчлүүлэхгүй, хагалгаа хийлгэхгүй яваад л байсан бол нурууны эмгэгтэй болох магадлалтай гэдгийг “Гранд” эмнэлгийн эмч нар хэлсэн.

 

-Хэрэв нэвтрүүлэгт ороогүй, өөрийн зардлаар явж хагалгаа хийлгэсэн бол хэр хэмжээний мөнгө төлөх байсан бол?

 

-Хагалгааны зардал Монгол мөнгөөр 165 сая төгрөг болох юм билээ. Энэ өндөр зардлаар хийлгэх хагалгааг өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүй хийлгэсэндээ өөрийгөө азтайд тооцох юм. Азтайд тооцоод сууж байх хувь завшааныг олгосон ТВ9 телевизийн хамт олонд баярлаж байна. Солонгосчууд юмыг үнэхээр сэтгэлээсээ хийдэг юм шиг надад санагдсан.

 

 

-Хагалгааны дараа өөрийгөө харахад сэтгэгдэл ямар байсан бэ? Бас одоо?

 

-Дөнгөж хагалгааны дараа бол хавдар нь буугаагүй, эдгээгүй байсан болохоор жаахан эвгүй байсан. Өдөр өдрөөр хавдар буугаад улам л гоё болж эхэлсэн болохоор сэтгэл маш өндөр байсан. Би одоо өөрийгөө өдөржин толинд хараад л зогсоод баймаар, өөртөө маш их итгэлтэй болж байна. Хөөрхөн болсноос гадна хамгийн чухал нь эрүү нүүрний гажиг өвчнөөсөө салаад ирсэндээ л маш их баяртай байна.

 

-“Би хөөрхөн байна уу” гэж хүн бүхнээс асуумаар санагдах юм уу? Одоо хамгийн түрүүнд юу хиймээр байна?

 

-Тиймээ. Үнэхээр хөөрхөн байна уу гэж асуумаар байна. Гам барьж дуусаад хамгийн түрүүнд олон нийтийн газар, олон хүнтэй газар хоол иднэ. /Инээв.сур/ Хүмүүс муухайгаар харахгүй, муухайгаар бодохгүй гэхээс сэтгэл нэг л дүүрэн байна. Би уг нь Улаанбаатар дээд сургуулийн англи хэлний багшийн ангид сурч байсан. Багшийн мэргэжил гэдэг үргэлж хүүхдүүд дунд ажиллах учраас ийм байдалтай байж болохгүй  байх гэж бодоод хоёрдугаар курсээсээ сургуулиасаа гарчихсан. Харин одоо бүрэн эдгэрээд эмчийн мэргэжлээр сурна гэж бодож байна. Багаасаа эмч болно гэж мөрөөддөг байсан ч орхичихсон байсан. Солонгосын эмч нарыг хараад эмч болох мөрөөдлөө үргэлжлүүлэхээр шийдээд ирлээ.

 

-Өөртөө итгэлтэй болчихсон юм чинь одооноос харц дээгүүр алхана биз дээ?

 

-Тэгэлгүй яахав. Өдөр ирэх тусам гоё сайхан болоод байхаар дагаад сэтгэл санаа хүртэл өөдрөг, өөртөө итгэлтэй болчихдог юм байна. Гадуур явахад хүмүүсийн хандлага хүртэл нэг л өөр, найрсаг санагддаг болоод байгаа. Надад ийм гоё, эерэг хандлага мэдрэгдэж байхад сошиал ертөнц, фэйсбүүкээр хүмүүс их ондоо зүйл ярих юмаа. Өөрсдөө мэдрээгүй, хараагүй байж “Давхраа чинь сонин харагдаад байна. Та нарт туршилт хийчихсэн юм биш үү” гэх мэтчилэн сөрөг зүйл ярих юм. Бүрэн эдгэрээгүй байгаа болохоор сонин харагдаж байж болох л доо. Ер нь тэгээд би өөрөө л сайхан болж байвал бусдын юу гэх хамаагүй шүү дээ.

 

 

-Ярилцлагын араас сайн муу олон л сэтгэгдэл бичигдэх байх. Эмзэглэхгүй биз дээ?

 

-Эмзэглэхгүй ээ. Юунд эмзэглэх билээ дээ. Би л санасандаа хүртэл хөөрхөн болчихсон юм чинь  бусдын юу гэх нь хамаагүй гэж дахин хэлмээр байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhjargal:
Estoi huurhun boljee omg woow
2015-11-30
Зочин:
kkkk 143.176.33.66 болиоч эээ Гарчиг хараад сэтгэгдэлээ бичих юм Энэ бүсгүй төрөлхийн биш багадаа нүүрээ гэмтээсэн гэж байна
2015-11-30
Зочин:
За ашгүй дээ, нэг ч гэсэн эмэгтэй хүн аз жаргалтай болсон нь яамай даө. Баяр хүргэж сайн сайхныг ерөөе
2015-11-30
Зочин:
Zugeer l tasarchij, shal uur haragdaj bn. Chamd hamgiin sxniig husie , huurhunuu mine
2015-11-29
иргэн:
Дандаа л хүүхэд гаргахаар гэж хүүхэд л ярих юм үржлийн амьтан бгаа биш нохой морь мал уу хүүхдээс өөр юм мэдэдгүй ээ болж дээ
2015-11-29
иргэн:
Энэ доор ямар тэнэг хүн нь энэнтэй суух вэ гээд бгаа хүн чи өөрөө ийм царайтай далий эрүүтэй бсан бол чамтай хүн суух болов уу хуцах юм эрүүл хүн шиг царайт болоод ирж бхад нь чамд лав 165 сая байтугай 6 сая төгрөг ч бхгүй бгаа даа
2015-11-29
zochin:
barag uur hun boljee.solongosiin mes zasal huniig jinhene huvirgaj chadaj bn.huniig zaluujuuldag gesen chini jaahan ovortoi haragdaad baih yum sonin yumaa.eej aav 2 ni ih saihan humuus baina.aztai yumaa.sain emch bolooroi
2015-11-29
Зочин:
Гарчиг хараад сэтгэгдэлээ бичих юм Энэ бүсгүй төрөлхийн биш багадаа нүүрээ гэмтээсэн гэж байна
2015-11-29
kkkk:
huuhed garahaar l chinii jinhen torh garna daa ,yahav zugeeree ,eej chini harin saihan busui baina
2015-11-28
Зочин:
Гарчиг хараад сэтгэгдэлээ бичих юм Энэ бүсгүй төрөлхийн биш багадаа нүүрээ гэмтээсэн гэж байна
зочин:
Сайхан харагдаж байна. Дээр нь бас чамаар бахархаж байна. Гоо сайхандаа анхаарах анхаарлаа бууруулж болохгүй шүү.
2015-11-28
Зочин:
bitgii zasuulaa. yavaandaa eruu n multarch unaad bdag boldog gesen. yadrah amaa tom angaih geh zeregt
2015-11-28
mongol:
xogshrood irekheer l asuudal uusne odoo medegdekhgyi
2015-11-27
esui:
shanalah yumgui bolson yamaidaa az jargal husiy osold oroogui bol eruul saihan tsaraitai bgaa shuu dee
2015-11-27
Zochin:
Wow.Greet
2015-11-27
otgoo:
Vnheer gaiham shig yumaa amjilt hvsii mingoldoo bolon delhiid tanigdsan emch bolooroi amjilt
2015-11-27
TB9:
ТВ9 телевизийн Отгонсүрэн гэж сэтгүүлчид хандах хэрэгтэй
2015-11-27
enkhtuya:
haana handah be
2015-11-27
TB9:
ТВ9 телевизийн Отгонсүрэн гэж сэтгүүлчид хандах хэрэгтэй
enkhee:
enend yaaj oroltsoh be holdogdoh utas bna uu hvmvvsee tuslaach
2015-11-27
зочин:
Хүмүүс юу хэлэх нь хамаагүй шүү. Чи өөртөө сэтгэл хангалуун өвдөхгүй байна гэдэг чухал . Гамаа сайн бариад түргэн эдгээрэй.
2015-11-27
zochin:
goy bna sain emch bolooroi bvsgvi mini
2015-11-27
Tuya:
Goe boljee hoorhon Ohin baina hamaagyi hychtei hanialgaj boldoggyi yum sh dee. Gam sain bariaraa each nar you gej zovloson zovlogoog sain daga!
2015-11-27
az az az:
Ng hvnii ch gsn amidrliig uurchilj huwi tawilang n hvrtel uurchilj ugnu gdg ene horwoogiin hamgiin tom buyn shvv. Tr emch nart Tv9 tvihnd talarhal ilerhiilyee. Dahiad zunduu olon hvnd az jargal belegleerei
2015-11-26
zochin:
Bayr hvrgeyee. Uurtuu itgelt bn gdg hamgiin deed bs hamgiiiin chuhal hamgiiiiin hamgiiiiiin medremj shvv. Bvh ym ungut haragdaj bvh zvil gart chn bgaa ym shg l shn bh bhaa.
2015-11-26
shok:
bas hamraa undursguj yanzluulsanaa nuugaad bnaa kkk
2015-11-26
зочин:
Ямар ч мэс засал хийлгэсэн гэх шинжгүй, байгалийн юм шиг харагдаж байна, итгэхэд бэрх л юм. Үнэн бол солонгосчууд аргагүй мундаг юм аа энэ тал дээрээ, баяр хүргэе
2015-11-26
зочин:
Үнэхээр гоё болсон байна Хүмүүс учиргүй сонирхож хараад байх хэцүү ш дээ одоо амар болжээ жирийн хүн шиг байхаар эвэртэй туулай харсан юм шиг харахгүй
2015-11-26
:):
lav chamaig tooj suuhaargui goyo bolchij. Erguu dagz
2015-11-26
Undraa:
Goe bn amjilt.manaixan negniigee bitii ingj bailda.
2015-11-26
Зочин:
Нэг ч гэсэн монгол бүсгүй өөртөө итгэлтэй алхана гэдэг том баяр баясал. гам сайн бариарай.
2015-11-26
tui chiort:
uu sheet yamar teneg ni enentei suuh um be zalciin be yasan..
2015-11-26
:):
lav chamaig tooj suuhaargui goyo bolchij. Erguu dagz
Иргэн:
Өвчнөөсөө салсан болохоор сайхан харагдаж байна баяр хүргэе эмчиинхээ зөвлөгөөг сайн дагаж гам барьж улам гоё болоорой
2015-11-26
HOORHON BNA:
ESTOI GOE HOORHON BOL HAMGIIN GOLON OCHINGUI BNO GEDEG CHIN SAIHAN YUM BHGUI YU TSAASHDAA HARTS DEEGUUR OODROG SAIN HUN BOLJ SAIHAN AMIDRAARAIHUMUUSIIG BITGII TOO BUG ATAARHAL GANTSHAN OORTOOL ITGE AMJILT
2015-11-26
Зочин:
uneher tanigdahiin argagui goe,nas huurhun bolson bn.harin solongos jujuichidtei tustei haragdaad bh yum.gehdee l uneheer gaihmaar goe bljee.minii ohin jaahan shaamiii.ingej zasuulah yumsan daana ch odoo dunguj 4 nastai.alsdaa gaigui boloosoi,heviin eruu nuurtei huuhrun ohin boloosoi gej l burhand zalbirya da
2015-11-26
Зочин:
bitgii zasuulaa. yavaandaa eruu n multarch unaad bdag boldog gesen. yadrah amaa tom angaih geh zeregt
zochin:
huurhun bolson bna.budah hereggui yum bishuu.yag shoyn deer ta 3n make up.g ontsgui hiisen bna le.hurts bish baga zereg budval unen goy haragdah ni e.
2015-11-26
Zochin:
Zov. Hun ooroo oortoo l taalagdaj saihan baij chadval boloh ni ter.Amidrald oldson bolomjoo ashiglaj une tsenee mederch oodrog erch huchtei saihan amidraarai.Amidral bol beleg. Amjilt
2015-11-25
zocin:
bayrhyrgey,aztai ohin baina,hamgiin czuhalni eryyl mend szyydee
2015-11-25
Зочин:
Got ym aa
2015-11-25
namjaa:
Saikhan boljee
2015-11-25
Зочин:
Хун юу гэж хэлэх нь чамд ямарч падлий байхгуй! Хамгийн гол нь чи эруул болсон бол болоо!!! Дээр нь гое болсон гэдэг бур ч сайхан хэрэг, Баяр хургэе!!!
2015-11-25
bold:
aztai baina amjilt husie
2015-11-25
Zochin:
Goe bna. Hangiin chuhal n eruul bolson bnashde.
2015-11-25
Zochin:
Hairan meem he he he
2015-11-25
Зочин:
Үнэхээр дур булаам хөөрхөн бүсгүй болжээ.Амжилт хүсье,.
2015-11-25
Зочин:
Ёстой хөөрхөн харагдаж бна. Өөртөө итгэлтэй болсон нь л хамгийн чухал гэж бодож бна. Мундаг эмч болоод олон хүнийг эрүүл болгоорой
2015-11-25
Anna:
Vneheer goe bolj amjilt
2015-11-25
MAA:
ҮНЭХЭЭР САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА ГАЙХАМШИГТАЙ.
2015-11-25
Зочин:
Bie haa nuruu turuu saitai bolhor huurhun tsaraig ulam l Goya haragduuljin sain saihan amirarai
2015-11-25
Me:
Eruul bolood zogsohgui ih huurhun bolj, uunees iluu gej bh uu, turul ariljsan met boljee. Uurtuu itgeltei bhaas ch yahav, hun ataarhaad bur muuhaigaar helheer l huurhun bolj.
2015-11-25
Зочин:
vneheer ih oorchlogdoj chadsan bnlee ih tewcheer zorig garagsan chamd bayr hvrgie Yriltslaga hiisen nz Тэгшсүрэндээ ajild ni amjilt hvsie saihan yriltslaga bolson bna.
2015-11-25
Зочин:
yostoi huurhun bson bna. gol ni uurtuu taalagdaj uurtuu durlaj uuruu uurtuu setgel hangaluun bna gedeg denduu shan shuu dee. tsaashdiinh ni amidrald az jargal eruul enh sain saihniig husey
2015-11-25
Jagaa:
Eruul bolsond ni bayar hurgey, Sain emch bolooroi D D
2015-11-25
zochin:
Санаа сайн бол заяа сайн мөрөөдлийнхээ төлөө зүтгээрэй, ээж аавдаа элбэрэлтэй төрдөө түшигтэй түмэндээ тустай сайн эмч болно гэдэгт итгэж байна.
2015-11-25
Meme:
estoi saihan huuhen boljee
2015-11-25
Зочин:
Bas ta 3iig demjihees gadna Munhdelgeriig ilvv ih hairlaj uruvddug blaaa ta 3 t ervvl enh az jargaliig hvsie
2015-11-25
Зочин:
Chamd bayr hvrgie chi anhniihaasaa mash ih uurchlugdsun huurhun bolson bid doloo honogiin ter garah udriig tesen ydan hvleedeg blaa ger bvleeree 3 langiin chini goe bolnoo ervvl saihan bolood irnee gej harahiig hvsch hvleedeg blaa chamd bolood ter hoert amjilt hvsie
2015-11-25
zochin:
uurtuu itgel dvvren haragdaj bna, bayar hvrgei! sain emch bolooroi...
2015-11-25