М.Зоригт сайдад О.Магнай малгай бэлэглэжээ

Ирэх оны сонгуульд эртнээс ширүүхэн бэлдэж буй хүн бол О.Магнай. Тэрбээр сонгуулийн бэлтгэл ажлаа дээр, дооргүй хийж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хувцас, нүүрс тарааж, санал цуглуулах ажлаа эрчимжүүлж буй. Тэгвэл О.Магнай намаасаа дэмжлэг авахаар нэр нөлөө бүхий эрхмүүдтэй уулзаж яваа бололтой. Тэрбээр өнөөдөр Зам тээврийн сайд М.Зоригттой уулзаж, түүнд малгай бэлэглэжээ.
М.Зоригт сайд ч түүний бэлгэнд чамгүй баярлаж, тэсэлгүй сельфи хийснээ олон нийтийн сүлжээнд байрлуулж, "гайхуулав".
СЭТГЭГДЭЛ БИЧИХ