Морин пологийн эмээл гардуулан өглөө

img

 

Зэвсэгт хүчинд морин полог хөгжүүлэхээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч зун ИБУИНВУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний морин пологийн тамирчид харилцан айлчлал хийж, хамтарсан Пологийн тэмцээн зохион байгуулсан.

 

 

ИБУИНВУ-ын Зэвсэгт хүчний морин пологийн төлөөлөгчид манай улсад ирэх үеэрээ Зэвсэгт хүчний морин полог хөгжүүлэхэд дэмжлэг болгож, мөнгөн тусламж үзүүлжээ. Тус мөнгөөр БНЭУ-д морин пологийн таван ком эмээл захиалгаар хийлгэж ирүүлснийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх А.Баттөр өнөөдөр Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатарт гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ