Нэр дэвшигч ажлаа өгөх эсэхийг маргааш хэлэлцэнэ

img

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  гаргасан билээ.

 

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш буюу 11 дүгээр сарын 27-нд болно.

 

Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж.Өлзийсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
балиар новшнууд төрийн ажил таслаад сонгуулийн ажил хийгээд яваад байх юм
2015-11-26
Зочин:
Хэн ч сонгуульд ор гэж шахаагүй шүү дээ.
2015-11-26